Манай сайтын 2014 оны 11 дүгээр сар 10-ны өдрийн дугаарт гарсан “Эрдэнэс Тавантолгой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг АТГ-аас баривчиллаа” гэсэн гарчигтай мэдээлэлд баримтын алдаа гарчээ. Тус мэдээллийг зарим нэр бүхий сэтгүүлчид өөрийн цахим хуудсанд нийтэлсэн байсныг манай сэтгүүлч нягталж шалгахгүй сайтдаа оруулснаас болж ийн олон нийтэд ташаа ойлголт хүрсэнд хүлцэл өчиж байна. "Эрдэнэс-Таван Толгой" ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд тус компани нь өнгөрсөн онд 5,3 сая тнн нүүрс олборлож байсан бол энэ жил 7 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөн ажиллаж байгаа юм. Энэ оны эхний есөн сарын байдлаар л гэхэд 3,6 сая тонн нүүрс экспортлосон нь БНХАУ-ын импортлосон нийт нүүрсний 11,6 хувийг эзэлж байгаа ажээ.




















































