Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нутагтаа үлдсэн, нүүсэн хоёр

2014-11-11
0
ЖИРГЭХ

98a8101Б.Хэнмэдэх гуай уг нь Увсын хүн. Улаанбаатарт нүүж ирээд хоёр жил болж байгаа. Нутагтаа амьдрах хүсэл байсан ч оюутан хүүхдээ дагаж хотыг зорьсон нь энэ. Бас энд ирээд ажилд орж аятайхан амьдрах хүсэл түүнд байсан. Хэдэн малаа зараад хот бараадсан тэрээр өдгөө хүүхдүүдийнхээ хамт Хайлаастад амьдарч байна. Өөрийн гэсэн орон гэргүй, айлын хашаанд гэр барин суух тэднийх шиг айл Улаанбаатарт олон. Түүнтэй уулзлаа.

-Та хотод ирээд тохижиж чадав уу?

-Өө яахав, оюутан хүүхдэдээ санаа зовохгүй амар л байна. Гэхдээ амьжиргаа бол сайнгүй. Хорооны халамжид бүртгүүлсэн. Сардаа том хүний 10 мянга, хүүхдүүдийн тус бүр 5000 төгрөгийн гээд хүнсний талон авдаг юм. Түүгээрээ л амьдарч байна даа. Манай хороонд хүнсний талоноор амьдардаг 117 айл байдаг юм билээ.

-Нутагтаа амьдарсан бол дээргүй юү?

-Уг нь ч малын зах бараадахад болоод л байдаг юм. Гэвч нэгд оюутан охиноо дагаж ирсэн. Хоёрт, аймагт юм үнэтэй шүү дээ. Хол болохоор тээврийн зардал нь нэмэгдээд хотоос хэд дахин илүү үнэтэй байдаг юм. Бензин л гэхэд 2000 давчихсан. Оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд тэтгэврийн зээл авчихна. Тэгээд амьдрахад хэцүү болохоор Улаанбаатарт ирсэн дээ. Энд ирээд санасан шигээ ажилд орж чадсангүй ээ. Тэтгэврийн би байтугай нь ажилд орж чаддаггүй бололтой.

Нутгаа орхисон Б.Хэнмэдэх гуай ийн ярьж байв. Харин нутагтаа үлдсэн Т.Батмөнх гуайн хувьд Ховд аймгийн Булган сумын иргэн. Насаараа энэ нутагт мал маллаж амьдарч буй. Амьдралын эрхээр хот хүрээ бараадъя гэж бодож байсан ч хэдэн малаа орхиж чадаагүй гэх. Түүнтэй уулзав.

-Амьдрал ямархуу байна вэ?

-Хүндхэн л байна. Юмны үнэ өсөөд өгдөг хэд маань авдаг хэддээ хүрэхээ байлаа. Хөдөөд ер нь л амьжиргаа тааруу болсон шүү. Тэр тусмаа манайх шиг баруун аймагт юмны үнэ их өндөр. Бензин тосноос эхлээд гурил, будаа гээд юм бүхэн л үнэтэй байдаг. Зурагтаар үнэ ханш ийм байна, тийм байна гээд зарладаг. Үнэндээ тэр хямд үнэ чинь хотод л байдаг бололтой. Ховдод бол өөр шүү. Шуудай гурил л гэхэд 30000 төгрөгийн үнэтэй. Гэхдээ мэдэн малын буян байна аа, байна.

Энэ бол нутагтаа үлдсэн, нүүсэн хоёрын яриа. Улаанбаатарыг зорьсон их нүүдлийн нэгхэн хэсэг нь Б.Хэнмэдэх гуайнх. Бас нүүж мэдэх хэдэн мянган айлын нэг нь Т.Батмөнх гуайнх. Ямар боловч монголчууд нүүсээр байна. Одоогоос 50-хан жилийн өмнө Монгол Улсын хүн амын ердөө 20 хувь нь Улаанбаатарт амьдарч байсан бол их нүүдэл үргэлжилсээр энэ тоо 68 хувьд хүрчээ. Хотыг зорьсон энэ их нүүдэл юутай холбоотой вэ. Монгол Улсын ДНБ-ий 60 хувь, нийт хөрөнгө оруулалтын 50 хувь нь хотод хийгдэж байгаа. Энэ нь л төвлөрлийн үндэс болж байгаа юм. Хүн амын 68 хувь нь нутаг дэвсгэрийнхээ 0.3-хан хувь дээр чихэлдэн амьдарч байгааг өөр юугаар ч тайлбарлах билээ. Хотод давуу тал байгаа учраас л хот руу нүүдэл үргэлжилсээр байна шүү дээ. Орон нутагтай харьцуулахад харьцангуй хямд үнэ, эмнэлгийн сайн үйлчилгээ, төрийн үйлчилгээ нь ч чирэгдэл багатай. Дээр нь үзвэр үйлчилгээ, дэд бүтэц, зам харгуйг хөдөөтэй харьцуулшгүй. Ийм болохоор хөдөөд дэд бүтэц, хөрөнгө оруулалт, ядаж ижил үнэ санал болгож байж л Улаанбаатар руу чиглэсэн их нүүдэл зогсоно. Үнийн судалгаанаас харахад л баруун хязгаарт бараа бүтээгдэхүүний үнэ Улаанбаатарынхаас үргэлж илүү байдаг аж. Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд ч тэнд хүрч чаддаггүй бололтой. "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн хүрээнд Монголбанк гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг барьж чадсан, шатахууны үнийг тогтворжуулсан гэж мэдэгдсэн. Тэгвэл Улаанбаатарт нэг литр нь 1660 төгрөгийн үнэтэй Аи92 автобензин Ховдод 2090 төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Төрийн үйлчилгээ ч Улаанбаатараас алсрах тусмаа, зам харгуй бүдгэрэх тусам дагаад мууддаг. Иймээс л хот руу чиглэсэн их нүүдэл үргэлжилсээр байна. 

Хот татвартай болох уу, хөдөөд татаас өгөх үү

Хотын агаарын бохирдол, замын түгжрэл, ажилгүйдэл, гэр хорооллын тэлэлт, ядуурал зэргийг тоочвол хүн амын төвлөрлийг сааруулах нь зайлшгүй зүйл. Өөрөөр хэлбэл, хот руу чиглэсэн их нүүдлийг зогсоох ёстой. Харин төвлөрлийг сааруулах арга нь юу байж болох вэ. Нийслэлийн удирдлагууд, Сангийн яамны төлөвлөж буйгаар бол Улаанбаатар хот өөрийн гэсэн татвартай болох юм байна. Хотод амьдарсныхаа төлөө, хотын иргэн гэж дуудуулсныхаа төлөө мөнгө төлнө гэсэн үг. Дэлхийн олон оронд ч иймэрхүү хотын татвар байдаг аж. Тэгэхдээ Монголд зохих болов уу. Татвараа төлж чадаж буй иргэдийн хувьд хамаа алга. Тэднээс авч байгаа татвараар нийслэл тулгамдсан асуудлаа шийдээд явж болно. Харин татвар төлж чадахгүй иргэдийг яах вэ. Хотоос хөөх үү. Ядуурлаас гарахын тулд хотод ирсэн хүнийг ядуу гээд хотоос хөөх нь шударга уу. Энэ мэт хүний эрх, халаасны гүн хоёроос хамаарч шийдэгдэх олон үр дагавар байгаа учраас татвар зохихгүй ч байж мэднэ. Ядаж л хотод төрснийхөө төлөө тэр хүн бусдын төлөөгүй татварыг төлөх нь шударга уу. Тал талаас нь ингэж яриад байвал, тойруулж хэлэлцээд явбал хотын татварын сөрөг тал нь эергээ давж мэдэх юм.

Иймээс хөдөөд татаас өгөх хувилбар нь магадгүй илүү үр дүнтэй байж болох. Манай улсын хувьд тийм туршлага, бас уламжлал ч байсан юм билээ. Алслагдсан болон говийн бүс нутгуудад амьдарч буй иргэддээ нэмэгдэл олгодог. Завхан зэрэг цаг уурын хувьд хүнд нөхцөлтэй газруудад хүйтний нэмэгдэл ч гэж олгож байсан аж. Энэ бол нэг хувилбар. Өөрөөр хэлбэл, нутагтаа үлдсэн Т.Батмөнх гуайд нутагтаа үлдсэнийх нь төлөө, алс хязгаарыг эзэнтэй байлгасных нь төлөө тэтгэврийг нь яльгүй нэмж яагаад болохгүй гэж. Тэнд байгаа төрийн албан хаагчид, багш, эмч нарт хөдөөд ажилласных нь төлөө цалинг нь 10 хувиар өсгөж өгч яагаад болохгүй гэж. Энэ бол татвар нэмэх замаар бус татаас өгөх замаар асуудлыг шийдэх хувилбар. Гэвч бодит байдал дээр энэ хувилбарыг эрчимжүүлэх эрх зүйн орчин нь алга. Түрүүчийн парламентын үед УИХ-ын гишүүн С.Бямбацогт Бүсийн нэмэгдэл олгох тухай тогтоолын төсөл  санаачилж оруулсан нь буцсаныг эс тооцвол хуулийн зохицуулалт, санаачилга алга. Харин улстөрчдийн амласан зүйл, ажил хэрэг болгоно гэж сонгогдсон зүйл бол олон бий. Эрх баригч АН-ын хувьд 2012 оны сонгуулиар "Хот суурингаас хөдөө орон нутагт шилжин суурьшиж ажиллагсдыг дэмжих зэрэг ажлыг зохион байгуулна", сөрөг хүчин МАН-ынхан "Алслагдсан аймгуудад хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд бизнесийн илүү таатай нөхцөл бүрдүүлж, ажлын байрыг нэмэгдүүлнэ. Цахилгаан, дулаан, эрчим хүч болон нефть бүтээгдэхүүний үнийг Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт нэг төвшинд байлгах бодлого хэрэгжүүлнэ" гэж амлаж байжээ. Хэрэв энэ бүх амлалтаа ажил болгоод, амьжиргаанд нь бага ч болов дэмжлэг үзүүлбэл нутагтаа үлдсэн нь нүүснээсээ олон болох биз ээ.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин



0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    20 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    32 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    32 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    15 цаг 23 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    15 цаг 51 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    18 цаг 49 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    18 цаг 53 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    20 цаг 39 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    20 цаг 54 мин
  • Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
    21 цаг 6 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
    21 цаг 11 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов
    21 цаг 15 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
    21 цаг 22 мин
  • “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
    21 цаг 27 мин
  • БГД-ийн ерөнхий боловсролын 10 сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагч Зэвсэгт хүчний 311-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа
    21 цаг 36 мин
  • Танилц: 105 м² талбайд цөлжилтөөс сэргийлж буй төсөл
    21 цаг 41 мин
  • Баянгол дүүргийн шилдэг татвар төлөгч ААНБ, иргэнийг шалгарууллаа
    21 цаг 46 мин
  • Их Британид Хятадын талд Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтнүүдийг тагнаж байсан хоёр этгээдэд ял онооно
    23 цаг 15 мин
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
    23 цаг 52 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК