“Нийслэл өргөө” ХХК-ийн захирал Б.Ганзориг нарын 11 хүний хэргийг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд өнөөдөр болох байсан ч хурлыг энэ сарын 19-ныг хүртэл хойшлуулсан байна. Шүүх хурал өнөөдөр 09.00 цагт эхэлсэн ч шүүгчдэгчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар хуралд ирээгүй тул ийнхүү хурлыг хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргажээ. Б.Ганзориг нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, татвар төлөхөөс зайлсхийсэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан, төсвийн хөрөнгийг завшсан хэрэгт сэжиглэн шүүж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/





















































Сэтгэгдэл (2)