Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Интернэт: Аюулгүй аялалын тасалбарыг зохистой хайраар түгээцгээе

2014-11-26
0
ЖИРГЭХ
Хайр нь итгэл, гоо сайхан, эв нэгдэл, аз жаргал, инээд хөөр авчирдаг. Заримдаа эсрэгээрээ өвчин шаналал ч дагуулдаг. Үр дүн яагаад ийм ялгаатай гардаг вэ? Хамгийн том асуудал бол хайр дэндүү олон аргаар илэрхийлэгдэж болдогт л байна.
Capture    Бид залбирах, уйлах, үнсэх, мөрөөдөх, тэврэхдээ яагаад нүдээ аньдаг вэ? Учир нь, хүний амьдралын хамгийн сайхан бүхэн харах нүдэнд биш зүрх сэтгэлд мэдрэгдэж байдаг. Энэ бол ХАЙР юм. Магадгүй энэ өгүүлбэрийг уншсан эцэг эх бүр хүүхдийнхээ төлөө дээрх олон үйлдлийг хийж байснаа санах биз.

Хайр гэдэг хүний амьдралын хамгийн ид шидийн зүйл билээ. Хайр нь итгэл, гоо сайхан, эв нэгдэл, аз жаргал, инээд хөөр авчирдаг. Заримдаа эсрэгээрээ өвчин шаналал ч дагуулдаг. Үр дүн яагаад ийм ялгаатай гардаг вэ? Хамгийн том асуудал бол хайр дэндүү олон аргаар илэрхийлэгдэж болдогт л байна.
Тиймээс л хайр хүмүүсийг нэгтгэж бас салгадаг учиртай. Тиймээс л хайр хүнд заримдаа дэлхийн дээвэрт хүрчихсэн юм шиг мэдрэмж төрүүлдэг хэрнээ зарим үед амьдралаа төгсгөх сонголт хийхэд ч хүргэдэг байна. Ийм учраас хайр хэмээх асар их хүчтэй, ид шидийн зүйлийг хэрхэн илэрхийлэх нь маш чухал юм. Ялангуяа цаас шиг цагаахан, ариухан хүүхдүүдэд хайрын гараа хүргэхдээ сайтар анхаарах ёстой.

Өнөөдөр би хүүхдийн хүнд хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн боловсрох, эрүүл амьдрах эрх, хүүхдийн хүчирхийлэл зэрэг нийгмийн хөгжлөөс хамааралтай хүндхэн асуудлууд хөндөхөө түр азная. Харин хүүхэд нийгэмших хамгийн анхны институт болох гэр бүлийн хүрээнд тэднийг хэрхэн хайрлах талаар өөрийн саналаа хуваалцъя. Гэхдээ виртуал ертөнцийн хүрээнд энэ асуудлыг авч үзэх юм. Яагаад гэвэл хүүхдүүд дэлхийн жишгээр виртуал ертөнцөд илүүтэй амьдрах болж.

Хүн төрөлхтөн гэр бүлийн хүмүүжлийг нийгэмшилд нөлөөлөгч эн тэргүүний хүчин зүйл гэж үзсээр ирсэн. Гэтэл сүүлийн 50 жилд интернэтийн хурдтай хөгжил дэлхийг “хавтгай” болгосноор хүний амьдралын хэв маягт ихээхэн өөрчлөлт авчирчээ. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн гэр бүлтэйгээ өнгөрүүлэх ихэнх хугацааг виртуал ертөнц орлох буюу эзлэх болсон байна. Судалгаагаар орчин үеийн хүүхэд телевиз, компьютер, видео тоглоом, гар утас төдийгүй сүлжээнд холбогдсон бусад төхөөрөмжүүдээр дамжуулан хоногт 7.4 цагийг цахим ертөнцөд өнгөрүүлдэг болжээ.

1“New definition of childhood” байгууллагын энэ онд гаргасан судалгаагаар хүүхдүүд цахим ертөнцөд “амьдрах” хугацаа нь өнгөрсөн жилийн дунджаас хоногт 1.4 цагаар нэмэгдсэн гэнэ. Энэ тоо цаашид өснө гэх таамаглал байгаа юм. Манай улс энэ судалгаанд хамрагдаагүй хэдий ч хүүхдүүдийн виртуал ертөнцөд цаг хугацаагаа зориулах нь жилээс жилд эрчимтэй өсч байна. Веб сайтуудын хандалтад анализ хийдэг “socialbakers.com”-ийн судалгаагаар манай улсад хамгийн олон хандалттай “Фэйсбүүк” сүлжээ хэрэглэгчдийн 83.5 хувь нь хүүхэд, залуучууд эзэлдэг аж.

Зарим эцэг эхийн хайраа илэрхийлэх арга нь буруудсанаас хүүхдүүд виртуал ертөнцийн хохирогч болж байна. Эцэг эхчүүд гэртээ интернэт суулгахдаа үүнийгээ хөгжил дэвшлийн илтгэц, мэдээлэл авах хамгийн том эх сурвалж, дэлхий ертөнцтөй холбогдох зам гэж хардаг. Гэтэл хүмүүсийг технологийн хэлээр холбож буй тэрхүү хийсвэр ертөнцийн цаана хэн байна вэ гэдэг маш тодорхойгүй байдаг сул талтай. Ихэнхдээ виртуал ертөнцийн давуу тал бүрийн цаана үр хүүхдүүдийг нь том том аюул “отож” байдаг. Олон улсын мэргэжилтнүүд хүүхэд, өсвөр үеийнхэн интернэтэд орсноор дараах аюулын хохирогч болох магадлалтайг анхааруулжээ. Эдгээрт:

1.    Хүний наймаа, эд эрхтний худалдааны золиос болох
2.    Порнограф буюу садар самуунд уруу татагдах
3.    Бэлгийн гаж донтнуудтай холбогдох, тааралдах
4.    Кибер аргаар дээрэмдүүлэх, луйвардуулах
5.    Ашиг хонжоо хайгчдын хохирогч болох
6.    Төрөл бүрийн тоглоомонд донтох
7.    Хувийн мэдээллээ алдах
8.    Хүний ёсноос гадуур зүйлд дасах
9.    Унтах, хооллох зуршилд сөрөг өөрчлөлт орох
10.  Эрүүл мэнд доройтох
11.  Хичээлдээ анхаарахаа болих зэрэг багтсан байна.

Эдгээр аюулууд аль хэдийнээ Монголд ороод ирчихсэн. Тухайлбал, та хүүхдийнхээ онлайн найзын тоо, бодит амьдрал дээрх найзын тоо хоёрыг нэг харьцуулаад үзээрэй. Магадгүй амьдрал дээр зуун найзтай хүүхэд 5000 орчим онлайн найзтай байж болох бөгөөд тэр 5000 дотор зурагнаасаа шал ондоо, муу хүн сууж байх магадал асар их юм. Мөн тоглоомонд донтох үзэгдэл Монголд улам газар авч байна. Өнгөрсөн онд л гэхэд 84 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан, багш нар хичээлээ тогтмол тасалж, интернэт тоглоомд донтсон сурагчдаа сургуулийн ойролцоох тоглоомын газруудаас “баривчилдаг” тухай мэдээлэл цацагдаж байсан. Зөвхөн 84 дүгээр сургууль ч гэлтгүй компьютер тоглоомонд донтох давалгаа ерөнхий боловсролын сургууль бүрт халдварлаж байна.

Эдгээр аюул нь наанадаж хүүхдийн цагаан сэтгэхүйд, цаашлаад тэдний ирээдүй, амьдралд нь ямар ч хөнөөлт зуршил суулгахад бэлэн байдаг. Тэгвэл юу хийх хэрэгтэй вэ? Хариу нь маш энгийн. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хариуцлагатайгаар хайрлах хэрэгтэй.

1369640787_04Хайр бол хүүхдийн вакцин, гэхдээ зохих хэмжээнээс хэтэрвэл дархлаажуулж чадахаа больдог. Харин ч бүр хүнд өвчин үүсгэх аюултай. Тиймээс эцэг эхчүүдэд хүүхдүүдээ виртуал ертөнцөд донтуулах биш, бас холдуулах бус, ердөө зохистой хэрэглээнд сургахыг санал болгож байна. Дэлхийн хөгжингүй улсууд интернэтийн зохистой хэрэглээ бий болгох зорилгоор “шүүлтүүр” болон хориглох програм хэрэглэж заншжээ. Шүүлтүүрийн програм нь ямар контентийг хэрэглэгчид хүргэх вэ гэдгийг тодорхойлдог. Үүнийг интернэтийн үйлчилгээ эрхлэгч компаниас үйлчлүүлэгчиддээ, ажил олгогчоос ажилтнууддаа, сургуулиас сурагчиддаа, номын сангаас уншигчиддаа, эцэг эхчүүд хүүхэддээ болон хувь хүн өөрийнхөө тооцоолуурт хэрэглэж болдог. Манай улсад шүүлтүүрийн программыг ашиглаж буй хоёр л туршлага байна. Энэ нь Харилцаа холбооны зохицуулах газраас оюуны өмч зөрчсөн болон садар самууныг сурталчилсан Монгол, гадаадын зарим сайтуудад нэвтрэх эрхийг хаасан явдал билээ. Тиймээс шүүлтүүрийн программыг эцэг эхчүүд гэртээ хэрэглэх нь зүйтэй юм. Ингэснээр хүүхдийнхээ цахим ертөнцөд аялах, тоглоом тоглох зэрэг тооцоолуур дээрх үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг тохируулж болно. Мөн зохисгүй контентуудыг бүр мөсөн хязгаарлах боломжтой. Ингэснээр та хүүхдээ виртуал ертөнцийн томоохон аюулаас хамгаалж чадна.

Хүүхдийнхээ төлөө эцэг эх бидний хийж чадах зүйл бусдаас хэр их, бага байх нь чухал биш. Гол нь хүүхдүүдэд хүрч байгаа хайрын гар тань аюулгүй, зохистой л байх учиртай юм. Энэ л гар таны хүүхдийг виртуал ертөнцөд ганцаардахаас аварч, аюулгүйгээр аялалд гарах тасалбар болно. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэх нь хариулт шигээ амар зүйл биш. Тиймээс танд дараах зөвлөгөөг санал болгож байна.

Аюулгүй интернэтийг гэр бүлийн нүдээр нээх нь:

1. Эцэг эх өөрсдөө интернэт болон нийгмийн сүлжээ сайтуудыг ашиглах мэдлэгтэй байх хэрэгтэй. Та мэргэжилтэн байх албагүй ч мэдлэггүй бол интернэтийн аюулгүй байдлын зөв шийдвэр гаргахад хэцүү.
2. Хүүхэдтэйгээ ярилцах. Интернэтийн ач холбогдол болон гарч болзошгүй олон аюулын талаар ярилцаж, мэдээлэл өгөх хэрэгтэй.
3. Яагаад шүүлтүүр ашиглаж буйгаа шударгаар тайлбарлан, шүүлтүүрт хүүхэд тань ямар байр суурьтай байгааг сонс.
4. Интернэт тоглоом тоглох цагийг хүүхэдтэйгээ зөвшилцөөд хязгаар тогтоо.
5. Хувийн мэдээллээ хүнд өгч болохгүй, зөвхөн танил хүмүүстэйгээ найз болох, тоглох цагийнхаа хязгаараас хэтрэхгүй байх гэх мэт интернэт хэрэглээний сануулгыг хүүхдийнхээ харах газарт нааж өгөх.
6.  Интернэтээ үр ашигтай хэрэглэхийг санал болгох. Онлайн сургалт, хичээл хийх програм, хүүхдийн мэдээллийн сайт гэх мэт.
7. Сэжигтэй зүйл гарвал эцэг эхдээ мэдэгдэхийг зөвлөх.
8. Хүүхдийнхээ найзын эцэг эхтэй аюулгүй интернэт хэрэглээний тухай ярилцах. Учир нь тэд цагийг хамт өнгөрүүлдэг шүү дээ.
9. Элдэв төрлийн сэтгэгдэл, уруу татсан мессеж, мэйл зэргийг үл ойшоох сэтгэхүйд сургах. Эдгээрийн учир холбогдол, гарах үр дүнг сайтар тайлбарла.
10. Хүүхэддээ цаг гаргах. Интернэтэд олон цаг өнгөрүүлэхээс сэргийлэхийн тулд гэр бүлийн арга хэмжээ зохион байгуулж, хүүхэдтэйгээ хамт тоглох зэрэг хамт хиймээр байгаа зүйлийг нь асууж биелүүлэх. 

Д.Идэржаргал
www.24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (150.129.142.227)
    ene uneheer hunduh ystoi asuudal shuu
    2014 оны 12 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    32 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    48 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    1 цаг 9 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    1 цаг 12 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2 цаг 13 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2 цаг 23 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    3 цаг 17 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    3 цаг 20 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    3 цаг 36 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    4 цаг 21 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    5 цаг 8 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    5 цаг 23 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    6 цаг 4 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    6 цаг 28 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    6 цаг 31 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    6 цаг 37 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    6 цаг 44 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    6 цаг 54 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    7 цаг 5 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    7 цаг 7 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК