Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ГАНЦААРДСАН, “ХОРИОТОЙ” БЭЛГИЙН БОЛОВСРОЛ ГУНДУУХАН АЛХАЖ ЯВНА

2014-11-27
0
ЖИРГЭХ
Хоёр чих нь таглаатай, нүдний шил зүүсэн, ямар ч найз нөхөргүй нэгэн хүүхэд маш ганцаардан бас толгой гудайлган алхаж явна. Хоёр чихээ бөглөсөн нь зарим хүмүүс түүнийг муу байгаа тухай их ярьдаг тул хүмүүсийн муулахыг сонсохыг хүссэнгүй, хоёр нүдээ хаасан нь мөн л зарим хүмүүс түүнийг ичгэвэртэй хэмээн үздэг тул нүдэнд нь өртөхөөс болгоомжилж царайгаа нуужээ.

o-SEX-EDUCATION-facebook    Хоёр чих нь таглаатай, нүдний шил зүүсэн, ямар ч найз нөхөргүй нэгэн хүүхэд маш ганцаардан бас толгой гудайлган алхаж явна. Хоёр чихээ бөглөсөн нь зарим хүмүүс түүнийг муу байгаа тухай их ярьдаг тул хүмүүсийн муулахыг сонсохыг хүссэнгүй, хоёр нүдээ хаасан нь мөн л зарим хүмүүс түүнийг ичгэвэртэй хэмээн үздэг тул нүдэнд нь өртөхөөс болгоомжилж царайгаа нуужээ. Хэрвээ Монголын өсвөр үеийнхний бэлгийн боловсролыг хүүхдээр төсөөлбөл яг ийм дүр зураг бууж байна. Гандаж гутсан энэ хүүхэд уул нь эх орны минь ирээдүй, ирээдүй болсон олон мянган хүүхдийг аврах элч нь юм. Тэр аль ч нийгэмд амьдрах бөгөөд хэзээ ч хүмүүсээс салах ёсгүй жамтай нэгэн аж. Энэ хүүхэд хүний орчлонд мөнх амьдрах хувьтай бөгөөд хүний нийгэм ч өөрөө үүнийг шаардаж байдаг. Гэтэл нийгмээс хэзээ ч салж болшгүй хэрэгцээтэй энэ хүүхэд яагаад байр сууриа ололгүй ганцаардан алхаж явна вэ? Монголын нийгэм түүнийг анхааран авч үзэхгүй байгаа учраас тэр. Үүнийг батлах дөрөвхөн баримтыг хүргэе.  
1.    Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнгөрсөн онд 2700 гаруй охин өсвөр наснаасаа насанд хүрэх томоохон үйл явцыг алхсаад ээж болсон.
2.    ХӨСҮТ-ийн судалгаагаар Монголд жилд 3000-4000 залуу хүн бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилж байгаа бөгөөд энэ тоо жил бүр нэмэгдэж байна.
3.    Жилд 2000 орчим өсвөр насны охин үр хөндүүлдэг.
4.    ЮНИСЕФ-ийн 2012 оны тайланд тэмдэглэснээр Монголын 15-24 насны залуу эрчүүдийн ердөө 68.9 хувь, эмэгтэйчүүдийн 31.6 хувь л олон хатмрагчтай тохиолдолд бэлгэвч хэрэглэдэг гэсэн байна.

Хэрвээ өнөөх гадуурхагдсан хүүг байх ёстойгоор нь хүндэтгэж байсан бол эдгээр мянга мянган хүүхдүүд хүүхэд хэвээрээ бас амьдрах илүү итгэлтэй, хүсэл мөрөөдөлтэйгөө үлдэх байлаа. Бэлгийн хангалттай боловсрол олгоогүйгээс болж хүүхдүүд сэтгэл санаа, бие мах бод, хүсэл мөрөөдөл, ирээдүйгээрээ ямар их хохирч байгаа тухай нэгд нэгэнгүй бичвэл сунжирсан их өгүүлэл болох биз. Тиймээс Монголын нийгэм төөрөлдөөд буй энэхүү эмгэнэлт байдлыг хэрхэн засах тухай өөрийн бодол, туршлагаа хуваалцая.

Хүүхдүүд бэлгийн боловсролын тухай ямар эх сурвалжуудаас мэдээлэл авдаг вэ? Сургуулийн орчин, гэр бүл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэт ертөнц, нийгмийн сүлжээ гэсэн ерөнхий ангиудад хувааж болох юм. Эдгээр томоохон эх сурвалжуудаас бид хамгийн ихээр нөлөөлж, зөв мэдээлэл хүргэж чадах нь сургууль болон гэр бүлийн орчин юм. Тиймээс энэ хоёр хүчин зүйлд өөрчлөлт хийх бодлого хэрэгтэй байна. 

Сургуулийн орчинд бэлгийн боловсролоор хангагдах эрхийг шаардаж байна

Family-Support-Services_0Өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн боловсролоор хангагдах эрхийг хэрэгжүүлэх үүрэгтэй хамгийн том хүчин зүйл бол төр засаг. Манай эрх баригчид үүний төлөө анхаарлаа хааяа хандуулдаг ч зарим нь дутуу, зарим нь бүр буруу шийдвэр гаргачихжээ.

Бэлгийн боловсролыг шинэчлэх шаардлага
Монголын ерөнхий боловсролын сургуулиуд 12 жилийн буюу олон улсын сургалтын тогтолцоонд шилжээд удаж байна. Гэтэл бодит байдал дээр олон улсын сургалтын нэгэн томоохон бодлогыг орхигдуулчихаж. Энэ бол бэлгийн боловсролын хичээл, сургалт олгох явдал юм. Боловсролын тогтолцоог шүүмжлэлтэй нүдээр харвал өсвөр үеийнхний амьдарлын туршид хэрэгтэй боловсролыг олгох цаг хугацаа, боломжийг нь хязгаарлачихсан байна. Математик, англи хэл хэрэгтэй ч гэсэн эрүүл мэнд, бэлгийн боловсролын мэдлэг үүнээс илүүд тавигдах шаардлагатай юм. Математик, англи хэлний мэдлэгийг  нийгмийн хөгжлийн тодорхой үе шаардаж байгаа бол бэлгийн боловсролыг тухай мэдлэгийг хүмүүний бүхэл бүтэн амьдрал шаардаж байдаг.

Ерөнхий боловсролын сургуульд ордог “Эрүүл мэнд” хичээлийг өнгөрсөн жилээс “Хүн-нийгэм”, “Хүн-байгаль”, “Хүн-орчин” гэсэн гурван хичээл болгож хуваагаад орох цагийг нь багасгачихсан. Ингэснээр ядаж бэлгийн боловсролын тухай анх удаа ангийнхныхаа дунд ярилцаж, ядаж л хүүхдүүдэд энэ тухай уншиж мэдэх сэдэл олгодог байсан эрүүл мэндийн хичээл үгүй болжээ. Нөгөө талаас үгүйлэгдээд байгаа Эрүүл мэндийн хичээл ч төдийлөн үр дүнд хүрдэггүй байсныг нуух юун. Олон улсын бэлгийн боловсрол олгох сургалтууд шиг манайд сурагчдыг эрэгтэй, эмэгтэйгээр нь хувааж энэ “эмзэг” сэдвийг ярилцах туршлага хэзээ ч хэрэгжиж байсангүй. Ид дурлаж, бие биеэ шохоорхох насны хүүхдүүд хүйс холилдон суугаа цагт хүссэн зүйлээ багшаасаа асууж, нээлттэй ярилцаж, мэдэж чадна гэдэг юу л бол. Хүүхдүүдэд битгий хэл энэ талаар зааж буй эмэгтэй багшид ч эсрэг хүйстний хүүхдүүдтэй ярилцах нь асуудал болдог нь ойлгомжтой юм.

Тиймээс өсвөр насныханд бэлгийн боловсрол олгох сургалтын бодлогыг үндсээр нь шинэчлэх шаардлагатай байна. Сургалтын цогц агуулга, орчин үеийн сургалтын хэрэглэгдэхүүн бүр энэ тухай сургах багш хүртэл манайд алга. Эдгээр шинэчлэлүүдээс гадна сургалтын хөтөлбөрөөрөө эцэг эхчүүдийн бэлгийн боловсролд ч анхаарах хэрэгтэй байна. Энэ нь томчуудад чаддаг зүйлийг нь заах тухай биш харин хүүхдүүдтэйгээ энэ асуудлаар хэрхэн үр дүнтэй ярилцах тухай батгах ёстой юм.

Тэднийг хориглох нь бүр ч аюултайг хүлээн зөвшөөрөх шаардлага
Өнгөрсөн долдугаар сард Харилцаа холбооны зохицуулах газраас өсвөр насныхныг садар самуунтай тэмцэхээс урьдчилан сэргийлж порно сайтууд руу монголоос хандахыг хориглосон. Монголын төр хүүхдүүдээ садар самуунаас ингэж хамгаалж байгаа юм. Гэтэл бодит амьдралд орчин үеийн хүүхдүүдийн эргэн тойрныг төсөөлөөд үзвэл энэ шийдвэр маш буруу бодлого болох нь нотлогдоно. Найзууд нь сексийн тухай ярина, гэртээ ирээд телевиз үзтэл зар сурталчилгаа, дуу хөгжим, кино бүхэн секстэй гэж хэлэхэд хилсдэхгүй. Веб сайтуудад зочилно бараг бүгд л секс булантай. Фэйсбүүктээ орно хууль бусаар лайк авахын тулд группуудэд янз бүрийн секс зар, бичлэг тавьсан пост дэндүү олон. Дээрээс нь томчууд бүхэн л Ким Кардашьяны том өгзөгний зургийг нийтлээд байна. Зөвхөн монгол ч биш дэлхий нийт тэр чигээрээ сексийн давалгаанд өртсөн мэт. Өсвөр насныхны сонирхдог бүх зүйлийн хажуугаар секстэй холбоотой үйл явдал, өрнөл гарч байна. Ийм үед порно сайтуудыг хаана гэдэг хүүхдийн өмнө амтат бялуу гаргаж тавьчихаад нүдэн дээр нь идэхтэй яг адил хэрэг юм. Нэгдүгээрт, хэрвээ хүүхдүүд порно сайтууд руу ороод байна гэж байгаа бол тэд аль хэдийн ийм зүйлд дасал болсон гэсэн үг. Монголчуудын ихээр ордог порно сайтуудыг хаалаа гээд өсвөр насныхан орохоо больчихгүй, тэд нэгэнт яаж орохоо мэддэг тул шинийг хайгаад л олчихно. Монгол Улс дэлхийн бүх порно сайтуудыг хааж чадахгүй нь ойлгомжтой хэрэг юм. Тиймээс харин ч өсвөр насныхан өөрийг хайж эрэлхийлэх зуур садар самуунд татагдах магадлал улам бүр өсөх жишээтэй. Хоёрдугаарт, хүсэх тусам хясна. Хүүхдүүдэд бялуу идэх боломж олгохгүй бол тэд өөрсдөө худалдаж авах сонголт хийх магадлал маш өндөр. Учир нь нийгэм тэрхүү бялууг идэж байгаа дүр зураг тэдэнд үргэлж харагдаж байгаа учраас хэзээ ч энэ талаар мартаж чадахгүй. Бие мах бодийн хувьд ч боломжгүй юм. Тиймээс өсвөр үеийнхнийг нийгмээс тусгаарлаж хориглохоос илүү хүлээн зөвшөөрч, гагцхүү зөв шийдвэр гаргахад нь л туслах ёстой билээ.

Зочид буудлуудыг хянах, хариуцлага тооцох шаардлага
Монголын төр порно сайтуудыг хорилохын оронд замбараагүй зочид буудлуудын хууль зөрчсөн үйлдлүүдэд хориг тавих хэрэгтэй байна. Улаанбаатарын дүүрэг бүрт хоолны газруудаас илүү зочид буудал олон байгаа гээд хэлчихвэл худлаад тооцогдохгүй биз. Энэ л “хаалттай” газар өсвөр насныхан буруу замаар будаах тээх хамгийн дотны орчин болоод байна. Хэдий насанд хүрсэн хүнд үйлчлэх ёстой бөгөөд биеийн байцаалтыг нь шалгах ёстой ч зөвхөн нэгнийхийг нь л үздэг. Өөрөөр хэлбэл зочид буудалд хоёр буюу түүнээс олон хүн үйлчлүүлэхэд насанд хүрсэн нэг хүн л биеийн байцаалтаа үзүүлээд орж болж байгаа юм. Цаашлаад мөнгөний төлөө газрууд энэ хуулийг дагадаггүй, дагаагүй гээд хариуцлага хүлээлгэсэн тухай мэдээлэл та л лав сонсоогүй биз. Энэ л газарт төр төмөр нүүрээ харуулж хариуцлага өндөр ажиллах ёстой юм.

Гэр бүлийн орчин: Бэлгийн боловсролоо ашиглах эсэх шийдвэрийг бүгдээрээ гаргадаг

Family-Support-Services_0Монголд өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн боловсрол олгох зорилготой нэг ч вебсайт ажилладаггүй. Хичээл дээрээ үзэж байгаа цөөхөн цагт сурагч бүр энэ “хэцүү” сэдвээр хүссэн асуултдаа ойлгомжтой дэлгэрэнгүй асуулт авах боломжгүй байдаг. Тиймээс тэдэнд тусгайлан цаг гаргаж ярилцах шаардлага яах аргагүй гэр бүлийн гишүүдэд тэр тусмаа эцэг эхчүүдэд тулгарч байна.

Бэлгийн боловсролын тухай мэдлэгийг сургалтаар олголоо ч “осол аваар” гарсаар байна хэмээн асуух эцэг эх гарч магадгүй юм. Олон улсад ч ийм сургалт үр дүнгүй болох тохиолдол маш өндөр байдаг. Харин сургуулийн орчны олгож буй энэхүү мэдлэг гэр бүлийн орчноос шалтгаалж хэрэгждэг гэдгийг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй. Өсвөр насныхан мэдлэгийг сургуулиас харин хэрхэн ашиглах шийдвэрээ гэр бүлээсээ олж байдаг. Тиймээс эцэг эх таны оролцоо хүүхдүүдийн тань шийдвэрийн цаана байдаг гэдгийг мартах ёсгүй. 

Хүүхдүүдтэйгээ бэлгийн амьдралын тухай ярилцахдаа эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг алдааг webdoctor.mn сайтын мэргэжилтнүүд ингэж нэрлэж байна.
• Аав нар нээлттэй ярилцахаас илүү цааргалдаг.
• Аав нар ярилцлагадаа дотно харилцааны асуудлыг хөнддөггүй.
• Ээжүүд охинтойгоо л ярилцдаг.
• Багш нар нь хэлж өгнө гэж боддог учир ярилцдаггүй.
• Ярилцлагаа шүүмжлэл, маргаан болгон хувиргадаг.
• Ичиж зовж буйгаа ярилцах үедээ харуулдаг гэжээ. Эцэг эхчүүдийг ийм алдааг гаргахгүй байхыг зөвлөж байна.

Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн амьдрал, БЗХӨ, түүнээс урьдчилан сэргийлэх тухай боловсролыг өсвөр үеийнхэнд шинжлэх ухааны үндэслэлтэй, хүний эрхийн зарчмыг баримтлан олгох нь маш чухал байна. Ингэж олгохдоо төр, сургууль, гэр бүлийн орчин бүгд хамтран ажиллаж байж өндөр үр дүнд хүрнэ. Мөн дээр бичсэн санаачлагуудыг хөгжингүй улс орнууд тогтмол хэрэглэж байгаагаас суралцах хэрэгтэй юм. Ийм харилцаа холбоот, тогтвортой хамтын ажиллагааны дараа л өсвөр үеийнхэн бэлгэвчийг бэлгэвч биш “аюулгүй секс” гэж хардаг болох ёстой.

Өөрийнхөө нэрийг цаасан дээр  бичээд энгэртээ зүүсэн, царайнд нь инээмсэглэл тодорсон, магнай тэнэгэр нэгэн хүү алхаж явна. Манлайлагч гэмээр төрхтэй тэр хүү томчууд, хүүхдүүдээс бүрдсэн маш олон найзтай бөгөөд тэдэнтэй өдөр бүр цагийг хамт өнгөрүүлж зөв шийдвэр гаргахад нь туслах аж. Хүү нийгэмд өндөр байр суурьтай бөгөөд түүнийг бүх нийтээр анхааран үздэг. Энэ нь бидний хамтын ажиллагааны үр дүн болох Бэлгийн боловсрол хүү байв.


Д.Идэржаргал
www.24tsag.mn



0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (150.129.142.227)
    cool niitlel
    2014 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (150.129.142.150)
    Ene asuudal mash chuhal, bolovsroliin salbar anhaarah heregtei I
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (150.129.142.150)
    Bi matematikch hun l dee gehdee huuhed bolgon matematikch boloh albagui ,.. Er ni amidrald matematikaas iluu zuv tolovshil humuujil, zuv dadal hevshil, zuv hariltsaa hamgiin chuhal Odoonii niigemd huuhdiin h tuluvshil humuujil ih muudaj . Ene ni niigemtei shuud holbootoi. EBSiin suragchdiin sudalgaanaas harhad ger buliin baidal togtvorgui, salalt ih, esvel etseg eh ni gadaadad ajilladag taviul huuhduud ih baidag. Mun etseg ehuud ni ugluu ajil gj garaad oroi gerte irdeg ba huuhedteigee ter bur dotno yriltsad baidaggui ba ene taliin hariltsa tutmag baidag
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (27.123.213.52)
    төрийн болон төрийн бус байгууллагууд,нөхөн үржихүйн асуудлаар энэ ус агаар мэт дутагдаж байгаа зүйл рүү хүчтэй анхаарахгүй бол хүүхэд ганцаардаж,гацаанд орсноос гэмт хэрэг бас бусдаараа хохирох өндөр магадлалтай.
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (150.129.142.227)
    Eruul mend gedegt hunii biyiin 200 garui yasnaas ogsuuleed buh erhten, biyiin heseg, tsus bolon tungalagiin sudas, tedgeer hoorondiin hariltsan uilchlel, holboo geed ui tumen zuil hamaaragdana. nemeed ter bolgonii yerunhii uvchlul, gemtel hiigeed uridchilan sergiileh tuhai zailshgui orno. ene urgun hureelliin yerduu gants ni belgiin bolovsrol. ingeed bodood uzeheer ERUUL MEND gedeg hicheeliig yaltachgui undsen hutulburiin hudlushgui huvaari bolgoh heregtei bgaa ym. tuuniihee daraa hicheeliig biologiin bagsh naraas avah heregtei. yagaad gevel baigali, delhii, hun amitan geed tus burtee avarga tom yertuntsiin hajuugaar hunii eruul mendiin zuv hevshliin asuudliig havchuulj bolohgui. unuudur ene hicheeliig hasah bish harin ch tordoh shaardlaga zailshgui ym.
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.5.194.92)
    БШУЯ-ны бодлого стратегийн барьж байгаа бодлого нь Монгол улсын хүн ам тэр дундаа хүүхэд багачуудын Эрүүл мэндийн боловсролд хамгийн их хохирол учруулсан үйл ажиллагааг явуулж байна. Насанбаяр тэргүүтэй БШУЯ-ны зөвлөхүүд нь ЕБС-д орж байгаа "Эрүүл мэндийн боловсрол" хичээлийг хасахаар төлөвлөж байгааг үүгээр тайлбарлаж болно. Эрүүл мэнд боловсролгүйгээр Монголын ирээдүйг сайн сайхнаар харах үндэсгүй юм.
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    14 цаг 15 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    14 цаг 55 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    15 цаг 0 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    15 цаг 9 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    15 цаг 20 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    15 цаг 47 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    16 цаг 14 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    16 цаг 52 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    17 цаг 8 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    17 цаг 33 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    17 цаг 36 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    18 цаг 18 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    18 цаг 24 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    19 цаг 55 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    20 цаг 0 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    20 цаг 7 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    20 цаг 48 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    21 цаг 10 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    21 цаг 18 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    21 цаг 28 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК