
Улаанбаатар хот АНУ-ын хотуудын дундаж
Нэг кг үхрийн мах 5419 төгрөг 10836 төгрөг /нэг паунд 3.87 ам.доллар/
Нэг литр сүү 1233 төгрөг 1302 төгрөг /нэг галлон 3.55 ам.доллар/
Нэг ширхэг талх 680 төгрөг /доод үнэ/ 1949 төгрөг /1.399 ам.доллар/
Нэг кг цагаан будаа 1677 төгрөг /дундаж үнэ/ 2100 орчим төгрөг
Нэг кг элсэн чихэр 1679 төгрөг /дундаж үнэ/ 1960 орчим төгрөг
Нэг кг гурил 786-850 төгрөг 1400 орчим төгрөг
Нэг ширхэг өндөг 259 төгрөг 210 төгрөг
Нэг кг төмс 973 төгрөг 1904 орчим төгрөг
Нэг кг лууван 944 төгрөг 2100 төгрөг
Нэг кг байцаа 944 төгрөг 1820 төгрөг
Хүнсний барааны үнэ ханш ийм харьцаатай байгаа юм. Тэгвэл авч байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ мөн адилгүй. Монгол улсад нэг цагт 838 төгрөг 71 мөнгийн цалин авдаг бол АНУ-ын Виржиниа мужид 7.62 ам.доллар буюу 10615 орчим төгрөгийн цалинг цаг бүрт авдаг байна. Тооцоод үзвэл монголчууд 12 ажлын өдөр зүтгэж байж америкчуудын нэг цагт олдог 10 000 төгрөгт хүрдэг гэсэн үг. Энэ мэтээр Америкт хүнсний барааны үнэ Монголоос хоёр дахин үнэтэй байгаа ч цалин хэт ялгаатай байна. Гэтэл нэг литр А92 шатахууны үнэ Улаанбаатарт 1800 төгрөг байхад Америкт 1235 төгрөг, дизель түлш манай улсад литр тутам нь 1885 төгрөгийн үнэтэй байхад АНУ-д 1330 төгрөг байгаа юм.