Хятадын цагаан
сар тохиож буй учир манай улс хилээ хаана
Монгол, Хятад хоёр улсын
хэлэлцээрийн дагуу автозамын боомтуудыг баярын өдрүүдэд хаадаг билээ. Тус
хэлэлцээрт манай улс Цагаан сар, Март, Эх үрсийн баяр, Наадам, Улс тунхагласны
баяр зэрэг баяруудаар хилээ хаадаг
бол БНХАУ нэгдүгээр сарын 1, цагаан
сарын шинийн 1-3, тавдугаар сарын 1-3, аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд хилийн
боомтоо хааж байхаар тогтсон байдаг аж.
Тэгвэл энэ сарын 22-24-ний өдрүүдэд БНХАУ-ын цагаан сар тохиож буйтай
холбогдуулан, манай улс хилээ
хаахаар болжээ. Харин агаарын болон төмөр замын боомтууд хэвийн горимоор
ажиллах юм байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (2)