Өчигдөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцжээ. Хөгжлийн банкны хууль өнгөрсөн оны хоёрдугаар сарын 10-ны өдөр батлагдсан бөгөөд одоо мөрдөгдөж байгаа хуульд тус банкинд тавих хяналтыг төрийн ямар байгууллага, хэрхэн хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт тодорхой бус байгаа. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкны санхүүгийн шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн хангаж байгаад хяналт тавих, хяналт шалгалтыг төрийн аль байгууллага ямар хэм хэмжээнд хэрэгжүүлэх зэрэг нь тодорхой бус байгаа юм.
Иймээс энэ удаагийн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаанд тавих хяналт шалгалт, түүнд тавигдах шалгуур үзүүлэлтүүдийн талаар авч хэлэлцээд, Санхүүгийн зохицуулах хорооны саналыг тусган Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн дараагийн хурлаар дахин хэлэлцэхээр тогтов.
Б.Чимэг