
УДБЭТ-ын уран бүтээлчид ирэх бямба гаригийн 17:00 цагт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурийг тавихаар бэлтгэж байна. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт цөөхөн Монголын дууриудын нэг тус бүтээлийн удирдаачаар УГЗ Н.Туулайхүү ажиллаж байгаа бол найруулагчаар УГЗ, Л.Эрдэнэбулган ажиллажээ. “Үүлэн заяа” дуурь манай театрын тайзнаа анх 1988 онд тоглогдож байсан юм. Энэ сарын 21-нд тоглогдох “Үүлэн заяа” дуурийн гол дүрд Хоролдой /Тэргүүн ноён/ басс-О.Хүрэлбаатар, Төмөртөр /Наранзэлын нөхөр/ тенор-Г.Шижирболд, Наранзэл /Хоролдойн охин/ сопрано-Ш.Наранчимэг, Тэнүүн /Хоролдойн хүү/ баритон-А.Сайнбаяр, Цурхай /Шивэгчин/ меццо-сопрано-Р.Доржхорлоо, Хоовондой /Цурхайн нөхөр/ басс-баритон-Э.Бумхүү, ард баритон-Б.Алтанхуяг, Б.Баатархүү, Найдан оточ басс-Ж.Эрдэнэчулуун болон найрал дуучид оролцон тоглоно.
Т.Хулан