“Оклахома Сити Тандер” багийн удирдлагууд өөрийн ирээдүй гэгдээд байгаа холбон тоглогч Рассел Уэстбрүүкийн бие төлөөлөгчтэй уулзаж энэ сарын 25-наас өмнө гэрээгээ таван жилээр сунгахыг хүсч буйгаа илэрхийлжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хэрвээ Уэстбрүүк өөр баг руу явбал таван жилийн 94 сая долларын гэрээ хийх боломжтой гэжээ. Харин “Оклахома”-ийн зүгээс түүнд таван жилийн 80 сая долларын санал тавиад байгаа билээ. Уэстбрүүкийн хувьд багтаа үлдэх бодолтой байгаа бөгөөд ойрын хугацаанд цалингийн асуудал дээр хоёр тал тохиролцож ярилцах юм. Хэрвээ “Оклахома” авч үлдэж чадахгүй бол амжилтанд нь шууд сөргөөр нөлөөлөх юм.
Б.Ням