Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд “Ice Top” хамтлагийн экс гишүүн С.Бат-Отгоны шүүх хурал Швед улсад боллоо. Түүнийг өнгөрсөн долдугаар сарын 11-нд Шведийн Стокгольм хотын Пэли-Хэссэлби дүүрэгт Арабын иргэн 18 настай эрэгтэйг хутгалж, амь насыг нь хөнөөсөн гэх үндэслэлээр буруутгаж шүүсэн юм. Хэдийгээр түүний хэргийг аргагүй хамгаалалт гэж үзсэн ч зэвсгийн чанартай зүйл буюу хүйтэн мэс хэрэглэж хүний амь хохироосон гэсэн үндэслэлээр 11 жилийн хорих ял оноосон байна. Хуралд түүний төрсөн ах оролцжээ. Харин тэрээр анхан шатны шүүхээс өгсөн ялыг эсэргүүцэж, давж заалдах болсоноо мэдэгдсэн байна.
Б.Чимэг