Хятад улсад болсон эмэгтэйчүүдийн волейболлын тэмцээний үеэр хоёр баг
тасралтгүй 16 удаагийн довтолгоо хийжээ. YouTube сайтад тавьсан уг
бичлэгийг үзсэн хүмүүс хоёр багийн аль нь оноо авахыг маш удаан хүлээсэн
бололтой. Энэ сайтад урьд нь өнгөрөөж байгаагүй хамгийн сонирхолтой
хоёр минут байлаа гэсэн сэтгэгдэл үлдээжээ.

Хятад улсад болсон эмэгтэйчүүдийн волейболлын тэмцээний үеэр хоёр баг тасралтгүй 16 удаагийн довтолгоо хийжээ. YouTube сайтад тавьсан уг бичлэгийг үзсэн хүмүүс хоёр багийн аль нь оноо авахыг маш удаан хүлээсэн бололтой. Энэ сайтад урьд нь өнгөрөөж байгаагүй хамгийн сонирхолтой хоёр минут байлаа гэсэн сэтгэгдэл үлдээжээ. Энэ довтолгооны 120 секундын дотор 10 тоглогч нийтдээ 79 дамжуулалт, найман цэвэр хаалт, 16 довтолгоо хийснийг нэг үзэгч тоолсон байна. Өөр нэгэн үзэгч "Энэ тоглолтыг үзсэнээс болж миний аягатай шөл хөрчихлөө" гэж бичжээ. Магадгүй түүний догдлон үзсэнээс болж хоол нь хүйтэн мэт санагдсан байж ч болох юм. Хоёр минутын турш хамгаалж, довтолсон хоёр багийн тамирчид эцэст нь их ядарсан царайтай харагдаж байлаа. Үзэгчид шуугиж байгаа нь сонсдож байсан. Энэ үнэндээ “тасархай” тоглолт байсан гэдгийг та өөрөө ч
эндээс үзэж болно.
Б.Ганбилэг