2012 онд оролцох АНУ-ын шигшээ багт багтахын төлөө 20 тамирчин өрсөлдсөн билээ. Тэгвэл тэднээс олимпод оролцох 12 тамирчны нэрийг дөнгөж сая зарлалаа.

Хамгаалагчдаар: Дуэйн Уэйд, Деррик Рөүз, Крис Пол, Коби Брайнт, Дерон Уиламс.
Довтлогчдоор: Леброн Жэймс, Кевин Дюрант, Кармело Энтони, Крис Бош, Кевин Лав.
Төвийн тоглочдоор: Дуайт Ховард, Тайсон Чэндлер гэсэн 12 тоглогч сонгогдлоо.
АНУ-ын шигшээ багт багтсан эдгээр тамирчдийн талаар шигшээ багийн дасгалжуулагч Майк Кризизевски хэлэхдээ: “Тэдний дундаж насны хувьд өмнөх шигшээ багийг бодвол хөгшин, энэ нь муу биш харин ч туршлагатай. Надад энэ бүрэлдэхүүн таалагдаж байна. Бид олимпийн аварга болох болно” гэжээ.
Б.Ням