зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Та нар засагт орж ажилласанаас загасанд явсан хүмүүс биш шүү”

2012-1-18
0
ЖИРГЭХ
   Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Засгийн газрын тэргүүн болон шинээр томилогдож байгаа сайдуудыг хүлээн авч уулзлаа. Мөн сайдын суудлаасаа бууж байгаа АН-ын гишүүдтэй ч уулзсан юм. Уулзалтаар ярьсан, хэлсэн үгсийг хүргэе.
   Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Засгийн газрын тэргүүн болон шинээр томилогдож байгаа сайдуудыг хүлээн авч уулзлаа. Мөн сайдын суудлаасаа бууж байгаа АН-ын гишүүдтэй ч уулзсан юм. Уулзалтаар ярьсан, хэлсэн үгсийг хүргэе.

   Ц.Элбэгдорж /Монгол Улсын Ерөнхийлөгч/: Өнөөдөр би, ерөнхий сайдтай ярьсны дагуу  чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан зургаан гишүүн, мөн томилуулья гэж байгаа зургаан хүнтэй  уулзъя  гэж бодлоо. Эхний асуудал бол, хүсэлт гаргасан сайдуудын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа. Чөлөөлдөг Их хурал нь яараагүй байхад томилж, зөвшилцөх гэж байгаа Ерөнхий сайд бид хоёр яарах шаардлагагүй гэж бодож байна.  Засгийн газрын  одоо ажиллаж байгаа гишүүд нь чөлөөлөгдөөгүй байхад одоо шинийг томилох тухай хойноос нь ярих хэрэггүй гэсэн бодолтой байгаа. Хамгийн сүүлд  2007 онд Л.Одончимэд гишүүн ЗГ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байдаг юм байна. Нэгдүгээр сарын 30-нд УИХ хэлэлцэж чөлөөлөөд,  оронд нь хоёрдугаар сарын таванд Д.Дэмбэрэлийг томилсон байгаа. Хамгийн сүүлчийн жишиг гэвэл ийм байна.

   Тэгэхээр чөлөөлөгдөх нөхөд эхлээд чөлөөлөгдөх ёстой, дараа нь шинэ хүмүүсийнхээ асуудлыг ярья гэж байгаа юм.  Хүмүүс ч надаас асууж байгаа . Чөлөөлөхгүй бол яах вэ гэж. Н.Алтанхуягийг хэлэлцээд санал хураасан чинь Их хурлын олонхи нь “Энэ хүнийг чөлөөлөхгүй ээ, үргэлжлүүлж ажиллах ёстой” гэвэл яах вэ? С.Баярцогт гишүүнийг чөлөөлье гээд санал хураасан чинь олонхи нь “Үгүй ээ” гэвэл яах вэ? Энэ бол хүсэлт гаргаснаар юм уу,  нам шийдсэнээр явдаг ажил биш ээ. Энэ бол төрийн ажил. Тодорхой хуультай, журамтай. Тэгэхээр эхлээд энэ чөлөөлөгдөх хүмүүсийнхээ асуудлыг нэг мөр шийдсэн нь дээр.

   Хоёрдахь асуудал бол чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн хүмүүс ажлаа тайлагнах ёстой. Ард түмэн өөрийнхөө төлөөллөөр дамжуулж эрхээ барьж байгаа. Та бүхэн тодорхой ажил хийнэ гэж томилогдсон. Байнгын хороод ярьж, дүгнэлт гаргаж, Их хурал хүн нэг бүрээр  ярьж санал хураадаг хуультай.

   Энэ Засгийн газар байгуулагдахдаа нэлээн зовж байж байгуулагдсан. Хийх ажлаа ярьж, хоёр бүлгээс ажлын хэсэг гарч, намд, их хуралд, ард түмэнд “ийм ийм ажил хийнэ” гэж хэлж ярьж байж гарч ирсэн шүү дээ. Одоо тэр ажил юу болов оо?  Хүмүүс  хүлээж байгаа шүү. Их хурал нь яаж хүлээж авдаг юм гэсэн байдлаар харж хүлээж байгаа. Та нар чинь засагт орж ажилласан хүмүүс шүү, түүнээс биш зүгээр нэг загасанд явсан хүмүүс биш. Загасанд явсан хүн хүртэл хөдөлмөрийнхөө үр дүнг эргэж боддог. Тэгэхээр засагт орж ажиллана гэдэг төрийн чухал үүрэг гүйцэтгэж байна гэсэн үг.  Энэ тухайгаа Их хурал дээр ярих ёстой.

   Хүмүүс, гишүүд ярьж байна. “Ийм хурдан шийддэг юм уу, салхи шуурга шиг? Нэг өдөр яриад, дараагийн хүмүүс нь орж ирээд, тэгээд энэ хүмүүсийг зөвшилцье гээд ийм хурдан явдаг юм уу?” гэж гайхаж байна.  Би ерөнхий сайдтай санал нэг байгаа. “Ажил хийвэл дуустал хийе” гээд байгаа биз дээ? Тэгэхээр томилогдсон,  хүсэлтээ гаргасан хүмүүс  одоо ажлаа тайлагнах хэрэгтэй, УИХ тэдний асуудлыг эцэслэн шийдвэрлэх ёстой.

   Засгийн газрын гишүүнээс  чөлөөлөх асуудлыг ерөнхийлөгчтэй бас  зөвшилцдөг.  Тэгэхээр энэ дагуу энэ зургаан хүний асуудлыг Их хурал дээр ярихыг зөвшилцлөө гэсэн бичиг би өнөөдөр өгнө. Тэгээд та бүхэн хуулийнхаа дагуу ажлаа ярь аа. Одоо та нар чөлөөтэй байж болно.

   Одоо ерөнхий сайдаас асууя. Энэ хүмүүсийг сайдад нэр дэвшүүлсэн шалгуур юу байв аа? Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр бид хоёр тодорхой ярилцсан. Засгийн газрыг  шинээр байгуулах санал оруулж ирэхдээ баримтлах зарчмаа эхлээд тохиръё гэдгийг би маш тодорхой хэлсэн. Нэг зарчим бол,  УИХ-ын гишүүнийг ЗГ-ын гишүүнээр давхар томилдогоо больё гэж байгаа.  Тэгэхээр бид ийм жишгийг давтахгүй байх зарчмыг цаашаа авч явъя. Аливаа удирдагч бол муу ажлыг үргэлжлүүлдэг биш түүнийг зогсоодог, өөрчилдөг байх ёстой.  Өнөөдөр Их хурлын гишүүний ажлаа дийлэхгүй байж давхар Засгийн газрын гишүүн болно оо гэж яваад байдгийг зогсоох ёстой.

   Их хурал, Засгийн газрын хооронд  хариуцлагын тогтолцоо бүрэн алдагдсан байгаа. Үүнийгээ энэ удаа залруулъя. Одоо ингээд  сонгууль болно. Улстөрчид тодорхой сонголт хийх гэж байгаа шүү дээ.  Тэд сонголтоо хийхэд энэ жишиг тодорхой чиглэл болог. Би ерөнхий сайдад “Хоёулаа үүнийг залруулаад, жишиг болгоод хэрэгжүүлээд явъя аа.  Би танд тусалья” гэсэн.  Гэтэл санал оруулж байгаа хүмүүсийн зарим нь Их хурлын гишүүд байна.  Тайлбар хэлье гэж байгаа бол сонсъё.

   С.Батболд /Монгол Улсын Ерөнхий сайд/: Энэ бүх үйл ажиллагаа өнөөдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хууль бусад хууль дүрмийнхээ хүрээнд явагдах учиртай. Тийм учраас Засгийн газраас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гишүүд болон шинээр томилогдох хүмүүсийн энэ асуудал хуулийн дагуу явж байгаа. Цаашдаа УИХ дээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд зохих өөрчлөлт хязгаарлалтуудыг оруулж Засгийн газрын болон Их хурлын гишүүний асуудлыг ярилцах ёстой. Гэхдээ энэ бол хууль батлагдсаны дараа яригдах асуудал.

   Ц.Элбэгдорж /Монгол Улсын Ерөнхийлөгч/:  Хуулийг харвал Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байж ч болно, байхгүй ч байж болно. Хориглосон зүйл байхгүй. Их хурал, Засгийн газрын гишүүдийг давхардуулж томилдгоо энэ мөчөөс зогсооё гэж байгаа юм. Яг хариуцлага талаас нь, ажил хэрэг талаас нь харах хэрэгтэй. Хууль тогтоох эрх мэдлээс илүү том эрх мэдэл гэж байхгүй шүү дээ.  Гэтэл энэ эрх мэдлийг хэрэгжүүлээд сууж байгаа гишүүд нэмж Засгийн газрын гишүүний эрх мэдлийг хэрэгжүүлнэ гэдэг байж боломгүй зүйл.

   “Их хүссэн, их яарсан хүнээр төрийн ажлыг бүү хийлгэ”  гэсэн манай өвөг дээдсийн үг байдаг.  Гэтэл өчигдрөөс харж байхад нэг л их яарсан улсууд! Энд ямар нэг хийдэл, завсардал гарах асуудал байхгүй. Танай Засгийн газрын гишүүд өөрчлөгдөөгүй, ажлаа хийгээд явж байгаачөлөөлөгдөх эсэх нь Их хурлаар яригдаа ч үгүй байна.  Бид бүгдээрээ  “ховсдуулчихсан” юм шиг байж болохгүй. Нийгмээрээ ардчилалд шилжээд 20 жил болж байгаа энэ хугацаанд хангалттай олон зүйл тууллаа бид.  Юунд ингэтлээ яараад, адгаад байгаа юм бэ? 3 жил 6 сар яараагүй шүү дээ, та нар.

   Цахилгаан станцын асуудлыг бид хоёр жилийн өмнө ярьж байсан. “Тавдугаар цахилгаан станцыг барих ажлаа эхэлье” гэж байсан. Маргааш би Өмнөговь аймаг руу Таван толгой, Оюу толгойн ажилтай танилцах гээд явах гэж байна. Тэнд цахилгаан станцын яриа босч ирнэ. Энэ асуудлыг одоо болтол шийдэхгүй байгаа. Бензин шахдаг хэдэн хүнтэй, тэгээд энэ асуудлыг дандаа хойшлуулж байдаг. Төмөр замын асуудал байна.  Боломж байсаар байтал шийдээгүй.  Та нар гурван жил зургаан сар яараагүй шүү.

   Зөвшилцөнө гэдэг бол Үндсэн хуулийн ойлголтоор хийгдэх гэж байгаа томилгооны зөв бурууг ярилцана гэсэн үг. Түүнээс биш орж ирсэн нэрэн дээр “адис өгөөд гаргадаг”  хэлбэр биш ээ. Өмнө нь та бид хоёрын ярьсан  зарчмаар Засгийн газрын гишүүнийг оруулж ирээгүй энэ явдал бол зөвшилцөх сонирхол байхгүй байгааг харуулж байна.  Намын гаргасан шийдвэрээр ерөнхийлөгч явах ёстой, энэ бол эцсийн шийдвэр гэж харж байгаа бол  буруу. Ийм жишгээр бид цаашаа явахгүй.

  С.Батолд ерөнхий сайдын хувьд зургаан гишүүн чөлөөлүүлэх, дахиад зургаан гишүүн томилуулах асуудлыг анх удаа оруулж ирж байна. Би бас энэ ажлыг өмнө нь хийж байсан. Бид энэ чөлөөлөх, томилох асуудлыг үнэхээр ул суурьтай, бодлоготой авч үзэх ёстой. Лав цаана чинь “Сайдгүй боллоо, энэ хэдийг хурдан томилоод өг” гэж яамдуудаас над руу ярихгүй байна. Харин ч “Тааруухан хүмүүс бол нэг өдөр ч болтугай холхон байгаасай” гэсэн хандлагатай байна. Иргэдийн зүгээс надад хандаж маш олон хүсэлт хэлж, үг дайж байгаа.  Тэр саналуудыг судлах ёстой.

   Ц.Дашдорж энд  байна уу? УИХ-ын гишүүний ажил бол  чөлөөт цагаараа хийдэг ажил биш, Дашдорж оо!  Та 2004-2006 онд намайг ерөнхий сайд байхад барилга хот байгуулалтын дэд сайд байсан байх аа? Би бол өөрийг чинь дэд сайд гэж бараг танихгүй байж байгаад ажлаа өгч байсан. Одоо тэр ажил дээр чинь зам тээвэр, төмөр зам, онгоц гээд олон асуудал нэмэгдсэн. Үнэхээр ажиллах гээд байгаа бол тэр Оюутолгой, Тавантолгой руу явах хэрэгтэй. Тэнд байгаа хүмүүстэй уулзаж, газар дээр нь хар. Ер нь та нар өмнөх сайдуудтайгаа уулзсан уу? Хийсэн ажлуудыг нь авч үзсэн үү? Бид өмнө нь тийм л шаардлага тавьдаг байсан.  Ажил хийх гэж байгаа бол өмнөх хүмүүсийн хийсэн ажилтай танилц аа гэдэг байсан. Төрийн ажлыг хийх гэж байгаа бол сэтгэл гаргах хэрэгтэй. Ямар ид шидээр, юугаар олонхийн санал авч орж ирсэн нь хамаагүй. Би бол ерөнхий сайд саналаа оруулж ирсэн гэж ойлгож байгаа шүү.

   Д.Хаянхярваа байна. Хаанаас надад их гомдол ирж байгааг Д.Хаянхярваа хамгийн сайн мэдэж байгаа гэж бодож байгаа. Та хаашаа явж хэнтэй уулзахыгаа надаар заалгалтгүй мэднэ. Таны нэр сайдад яригдсанаас эхлээд маш олон зүйл надад ирсэн. Бараг долоо хоног бүр 2-3 хүн тэр Хонгор суманд хордлого, хавдраар өвчилж, нас барж байна гээд яриад байгаа.  Хонгор сум руу заавал очих хэрэгтэй.  Та үүнийг ерөнхийлөгчийн өгч байгаа үүрэг гэж ойлго. Сонгогчидтойгоо уулзаарай та! Хонгор сумын асуудлыг та Төсвийн байнгын хорооны даргын хувьд анхаарах ёстой. Тэр мөнгө төгрөг, төсөв санхүү, цаашдын байдлыг нь яаж шийдэх юм? Өмнө нь ерөнхий сайд тэнд очоод тодорхой амлалт өгөөд “асуудлыг шийднэ” гэж хэлээд явсан. Засгийн уламжлалт бодлого гэж байх ёстой гэж бодож байгаа.

   Энэ яамд дотроос хуулиараа ерөнхийлөгчтэй хамгийн ойрхон ажилладаг яам бол Гадаад харилцааны яам болон Батлан хамгаалах яам байгаа. Батлан хамгаалах яаман дээр очих гэж байгаа хүн зангарагтай хүн байх ёстой шүү. Энэ бол их түүхтэй, том яам. Бид энэ яамыг толгойлох гэж байгаа хүний асуудлаар нухацтай ярилцах ёстой гэж би ерөнхий сайдад хэлж байсан. Ж.Энхбаяр гишүүн ЗХЖШ-ын удирдлага, яамны хүмүүстэй уулзах хэрэгтэй.

   Уг нь бид хэвлэл мэдээллээр дамжуулж ажлаа хиймээргүй байгаа юм.  Өчигдөр нэлээн  зүйл хэвлэлээр харлаа, мэдэгдэл сонслоо, хүмүүс ч надад энэ тухай хэлж байна. Би маргааш өглөө өмнө төлөвлөсний дагуу хөдөө явна. Араас битгий хэвлэлээр дамжуулж мэдэгдэл хийгээд байгаарай.

   Өмнөговь руу ирээч гэж хүсэлт их ирсэн, миний сонгогдсоноосоо хойш очоогүй үлдсэн байгаа цөөн аймгуудын нэг. Тэнд бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Говьд очоод би Оюутолгой, Тавантолгой, Даланзадгадын байдалтай танилцаж, малчин айл, малчны хотоор очиж, хононо. Тэгээд нэгдэх өдрийн үдээс хойш ирнэ.

   Би дахиад хэлье. Их хурал нь хүсэлт гаргасан Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх асуудлаа шийдэг. Томилох хүмүүсийг зөвшилцөх асуудлын хувьд миний саяны хэлсэн ярьсан зүйл яаж шийдэгдэхийг харья.
Төрийн ажил гэдэг бол эхлэлтэй төгсгөлтэй, барьцтай, өөрийн хууль дүрэмтэй, дэгтэй жаягтай. Бид сайныг нь  үргэлжлүүлж, мууг нь залруулж засч энэ төрийн ажлыг хийх ёстой. Одоо та нар чөлөөтэй.

   Төрийн тэргүүн үгээ ингэж дуусгаад, уулзалтыг өндөрлөлөө.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (122.201.18.131)
    Ер нь базаахгүй улс байна даа Тэр Энхбаяр гээч жулдрайг больё оо Аав нь гэсэн ЗХУ-ын төлөөлөгч сайд байсан даа
    2012 оны 01 сарын 19 | Хариулах
  • уяхга (203.194.118.82)
    шоу хийхээ боль
    2012 оны 01 сарын 18 | Хариулах
  • zocin (202.179.20.200)
    eronhiilogch mash zov hellee sanal 1 baina ulsiin ih hurliin gishuun zasgiin gazriin gishuun baij bolohgui iim baliar ym hiidgee boliochee su batbold teneg ee naad olon saidaar yah geed baigaa ym be 6sar baigaa said nertei luivarchid aa oligtoihon ajluulaachee
    2012 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.20.136)
    Eronhiilogch min omnogovi sain yavaad ireerei Uurlasan horsson ulaatanuud yu ch hbiij medne shuuAltan shar zam chin olziitei baih boltugai
    2012 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    ЦДашдорж энд байна уу УИХ-ын гишүүний ажил бол чөлөөт цагаараа хийдэг ажил биш Дашдорж оо Та 2004-2006 онд намайг Ерөнхий сайд байхад Барилга хот байгуулалтын дэд сайд байсан байх аа Би бол өөрийг чинь дэд сайд гэж бараг танихгүй байж байгаад ажлаа өгч байсан
    2012 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    ЦДашдорж энд байна уу УИХ-ын гишүүний ажил бол чөлөөт цагаараа хийдэг ажил биш Дашдорж оо Та 2004-2006 онд намайг Ерөнхий сайд байхад Барилга хот байгуулалтын дэд сайд байсан байх аа Би бол өөрийг чинь дэд сайд гэж бараг танихгүй байж байгаад ажлаа өгч байсан
    2012 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    ЦДашдорж энд байна уу УИХ-ын гишүүний ажил бол чөлөөт цагаараа хийдэг ажил биш Дашдорж оо Та 2004-2006 онд намайг Ерөнхий сайд байхад Барилга хот байгуулалтын дэд сайд байсан байх аа Би бол өөрийг чинь дэд сайд гэж бараг танихгүй байж байгаад ажлаа өгч байсан
    2012 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    намайг Ерөнхий сайд байхад Барилга хот байгуулалтын дэд сайд байсан байх аа Би бол өөрийг чинь дэд сайд гэж бараг танихгүй байж байгаад ажлаа өгч байсан Одоо тэр ажил дээр чинь зам тээвэр төмөр зам онгоц гээд олон асуудал нэмэгдсэн Үнэхээр ажиллах гээд байгаа бол тэр Оюутолгой Таван толгой руу явах хэрэгтэй
    2012 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (180.149.72.137)
    Энэ ЗГ-аас юу ч хүлээгээд хэрэггүйЭнэ бол шуналтай хар бирдүүдийн бөөгнөрөл Багаахан идэж үзээсэй дээ хар шуналын туламнууд чинь
    2012 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    ЦДашдорж энд байна уу УИХ-ын гишүүний ажил бол чөлөөт цагаараа хийдэг ажил биш Дашдорж оо Та 2004-2006 онд намайг Ерөнхий сайд байхад Барилга хот байгуулалтын дэд сайд байсан байх аа Би бол өөрийг чинь дэд сайд гэж бараг танихгүй байж байгаад ажлаа өгч байсан Одоо тэр ажил дээр чинь зам тээвэр төмөр зам онгоц гээд олон асуудал нэмэгдсэн Үнэхээр ажиллах гээд байгаа бол тэр Оюутолгой Таван толгой руу явах хэрэгтэй
    2012 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    ЦДашдорж энд байна уу УИХ-ын гишүүний ажил бол чөлөөт цагаараа хийдэг ажил биш Дашдорж оо Та 2004-2006 онд намайг Ерөнхий сайд байхад Барилга хот байгуулалтын дэд сайд байсан байх аа Би бол өөрийг чинь дэд сайд гэж бараг танихгүй байж байгаад ажлаа өгч байсан Одоо тэр ажил дээр чинь зам тээвэр төмөр зам онгоц гээд олон асуудал нэмэгдсэн Үнэхээр ажиллах гээд байгаа бол тэр Оюутолгой Таван толгой руу явах хэрэгтэй
    2012 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    ЦДашдорж энд байна уу УИХ-ын гишүүний ажил бол чөлөөт цагаараа хийдэг ажил биш Дашдорж оо Та 2004-2006 онд намайг Ерөнхий сайд байхад Барилга хот байгуулалтын дэд сайд байсан байх аа Би бол өөрийг чинь дэд сайд гэж бараг танихгүй байж байгаад ажлаа өгч байсан Одоо тэр ажил дээр чинь зам тээвэр төмөр зам онгоц гээд олон асуудал нэмэгдсэн Үнэхээр ажиллах гээд байгаа бол тэр Оюутолгой Таван толгой руу явах хэрэгтэй
    2012 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    Энэ ерөнхийлөгч ч сайхан ажилгүй хүн шиг л байна доо
    2012 оны 01 сарын 18 | Хариулах
  • Монгол (202.179.23.204)
    Ёстой зөв Төрийн тэргүүн 1 ийм л байх ёстой доо
    2012 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    чөлөөт цагаараа хийдэг ажил биш шүү хаха ямар гоё хэлээ вэ
    2012 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    хаха Дашдоржийг бол зад загнажээ зөвшд
    2012 оны 01 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр У.Бямбасүрэнг томиллоо
    6 цаг 37 мин
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
    8 цаг 41 мин
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
    10 цаг 20 мин
  • Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?
    11 цаг 31 мин
  • Төв аймгийн Жаргалант сумын наадамд дүүргийн Алдарт уяач Н.Доржийн буурал азарга түрүүллээ
    11 цаг 38 мин
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
    12 цаг 17 мин
  • П.Мөнхтулга: Жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлнэ
    12 цаг 21 мин
  • Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг нийлүүлэх чиглэлд ИБУИНХУ-тай хамтран ажиллана
    12 цаг 25 мин
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
    13 цаг 17 мин
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
    13 цаг 39 мин
  • Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ
    14 цаг 3 мин
  • Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа
    14 цаг 8 мин
  • "Алт-3" аяныг хэрэгжүүлэх тогтоолын төслийг УИХ дэмжлээ
    14 цаг 26 мин
  • Х.Булгантуяа: Бүгд Найрамдах Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш
    14 цаг 51 мин
  • Цэнгэлдэх хүрээлэнгийн орох, гарах хаалга бүрд 10 алба хаагч ажиллахаас гадна гадаад хэлээр жуулчдад мэдээлэл хүргэнэ
    15 цаг 21 мин
  • Барилгын салбартаа олон жил идэвх зүтгэлтэй албан хаагчдад төрийн дээд цол, медаль гардууллаа
    15 цаг 49 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    16 цаг 5 мин
  • Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
    16 цаг 46 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтын явц 87,4 хувьтай байна
    16 цаг 56 мин
  • М.Мандхай: Шинэ хуулийн үр дүнд хүнсний хяналт, баталгаажуулалт, стандарт тогтоох боломж бүрдлээ
    17 цаг 15 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК