Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй, Салхи зүүн хойноос секундэд 3-8 метр. Хүйтний эрч чангарч 24-26 градус хүйтэн байна. Нутгийн зүүн хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12 метр хүрч явган шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 31-36 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын сав газраар 24-29 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 19-24 градус хүйтэн байна.
