
- Сайн байна уу та?
- Сайн сайн байна уу?
- Таниас нэг зүйл асууж тодруулах гэсэн юм. “Extacy” хамтлаг тарах болсон гэдэг нь үнэн үү?
- Өө үгүй шүү дээ. Одоо шинэ уран бүтээлдээ орох гээд тэр хэд нам гүм байна. Гишүүдийнх нь тоо л өөрчлөгдөж байгаа.
- Тэгэхээр цаашид хэдэн гишүүнтэй байх вэ?
- Ер нь долоон л охин яваад байгаа шүү дээ. Одоо энэ долоогоос хасагдана. Зарим охид маань хичээл ном ихтэй учраас өөрсдөө хүсэлтээрээ хасагдаж байгаа. Аан мөн зарим охид маань дуулж чадахгүй байгаа учраас хасаж байгаа.
- Охид хоорондоо таарамж муутай байгаа гэдэг үнэн үү?
- Үгүй байхаа. Надад тийм зүйл ажиглагдахгүй байгаа шүү дээ. Бид нар сая Өвөрмонголын Хайлаар хотоор явж тоглоод ирлээ. Одоо тэр тоглолтуудын бичлэг гарч эхлэх байх. Ерөнхийдөө тоонд өөрчлөлт орно. Би нэг хуралдаж байгаад шийднэ дээ. Нэгдүгээрт үнэхээр хичээл номтой бас ажил төрөл нь болохгүй бол цаашид үргэлжлүүлээд явахад хэцүү шүү дээ. Анхнаасаа би дөрвөн гишүүнтэй байлгана гэж би бодож байсан. Тэгэхээр хасагдана.
Т.Хулан