Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатыг Засгийн газрын өчигдрийн
хуралдаанаар ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Тус газрын ажил
урагшлахгүй, үүргийг удаан гүйцэтгэж байгааг сайд нар шүүмжлээд ингэж
шийдсэн байна. Өнгөрсөн оны наймдугаар сарын 24-нд ажлаа танилцуулахыг
Засгийн газар үүрэгдсэн боловч өнөөдрийг хүртэл уулзаагүй байгаа гэнэ.

Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Тус газрын ажил урагшлахгүй, үүргийг удаан гүйцэтгэж байгааг сайд нар шүүмжлээд ингэж шийдсэн байна. Өнгөрсөн оны наймдугаар сарын 24-нд ажлаа танилцуулахыг Засгийн газар үүрэгдсэн боловч өнөөдрийг хүртэл уулзаагүй байгаа гэнэ. Мөн эрхэлсэн сайдын зөвшөөрөлгүйгээр олон удаа гадаадад явсан нь халагдах шалтгаан болжээ. Цөмийн асуудал өрнөж, Монгол улсад цөмийн хаягдал булшлах гэж байгаа тухай мэдээлэл гарч байсан үед С.Энхбат гадаадад эмчилгээтэй явж байсан. Тэр үед ч уг байгууллага ажлаа сайн хийгээгүй гэсэн шалтгаанаар даргатай нь уулзах гэхэд С.Энхбат гадаадад явсан тул дэд дарга Ц.Дамдинсүрэнг ажлаас нь чөлөөлсөн.
Ажлаасаа бууж байгаа даргын оронд хэнийг томилох нь одоогоор тодорхойгүй байна.
Б.Ганбилэг