Японы NHK телевиз “Хөсөгтөн” хамтлагийг урьжээ
Японы NHK телевиз Монголын
ардын урлагийн талаар нэвтрүүлэг бэлтгэхдээ уртын дууч Н.Норовбанзад, хөөмийч Э.Тойвгоо,
“Хөсөгтөн” хамтлагийг онцолж гаргажээ. Уг нэвтрүүлэг цацагдсаны дараа япончууд
таван өнгө салгаж хөөмийлдөг “Хөсөгтөн” хамтлагийг ихэд сонирхох болсон байна.
Тиймээс NHK телевизээр
дамжуулан тэднийг эх орондоо тоглохыг урьжээ. “Хөсөгтөн” хамтлаг ирэх есдүгээр
сард багтаан Японд тоглохоор болжээ.
Т.Хулан