Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Алтанхишиг: Гарын хээний шинжилгээтэй маргадаггүйтэй адил ДНК, цусны, химийн шинжилгээг хүлээн зөвшөөрөх ёстой

2012-1-19
0
ЖИРГЭХ
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа Ч.Алтанхишигтэй ярилцлаа. Тэрбээр гэмт хэргийг ямар аргаар илрүүлдэг, задлан шинжилгээг ямар журмаар хийдэг талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа Ч.Алтанхишигтэй ярилцлаа. Тэрбээр гэмт хэргийг ямар аргаар илрүүлдэг, задлан шинжилгээг ямар журмаар хийдэг талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

- Шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд ямар хүмүүсийг оруулдаг юм бэ? Нас барсан хүн бүрийг оруулах шаардлагатай юу ?
 
- Үгүй. Нас барсан хүн болгоныг оруулах шаардлагагүй. Харин задлан шинжилгээнд оруулая гэсэн хүсэлтийг ар гэрийнхэнээс нь тавьсан тохиолдолд болно. Мөн улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн хохирогчид, байгалийн гамшгаар амь насаа алдсан хүмүүс ордог. Түүнчлэн ДОХ, сүрьеэ, тахал зэрэг халдвар өвчнөөр амиа алдсан иргэдийг задлан шинжилгээнд оруулна.

- Тэгэхээр задлан шинжилгээний байр хотын төвд байрладаг нь иргэдийн амь насанд аюултай биш үү?

- Магадгүй эндээс халдварт өвчин тархахыг үгүйсгэхгүй. Тиймээс болж өгвөл мооргийн өрөө, зарим лабораторийг хотын захад шилжүүлмээр байгаа юм. Хотын захаас манайд ирэх хүмүүсийн тоо их. 04.00-20.00 цагийн хооронд бол тасралтгүй ирдэг. Тиймээс Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул зэрэг хотын захын дүүрэгт гарсан хэргийн улмаас нас барсан хохирогчийг дүүрэг дүүрэгт нь задлан шинжилгээнд оруулах бага оврын төхөөрөмж бүхий байртай болмоор байна. Ингэснээр хохирогчийн ар гэрийнхэнд ч ажил удахгүй. Мөн цагдаагийн байгууллага ч тухайн газарт шалгаад задлан шинжилгээнд оруулчихна.


- Ер нь гэмтлийн зэргийг яаж тогтоодог юм бэ?

- Гэмтлийн зэргийг тогтоохдоо нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоо, рентген болон компьютер томограф, MRI болон бусад лабораторийн нарийн шинжилгээ оношилгоогоор тогтоодог. Мөн нас барсан шалтгаан нөхцлийг тодорхойлохдоо галт болон хүйтэн зэвсгийн үйлчлэлээр, авто ослын улмаас уу, мод чулуу ашиглан зодуулсаны, архаг хууч өвчний улмаас нас барсан аль нь болохыг лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн гаргадаг.

-Тэгвэл шүүх эмнэлгийн эмч нарын ур чадвар өндөр түвшинд байгаа байх?

- Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуульд шүүх эмнэлэг, эмгэг судлалын тэмхим гэж байдаг. Гэвч тэнд нарийн мэргэжлийн эмч бэлтгэдэггүй. Шүүх эмнэлгийн эмчийн чиглэлээр лекц яриа ороод явдаг. Ерөнхий эмчийн суурин дээр бид шинжээч эмч бэлтгэж байгаа. Мөн шүүх эмнэлгийн хэлтсийн материаллаг бааз, лаборатори, задлан шинжилгээний өрөөгөө ашиглаад аймаг орон нутаг болоод төвийн шинжээчдээ бэлтгэж давтан сургаж дадлагажуулж байна. Энэ жилээс шинжээч эмчийн мэргэжил олгох резидентийн сургалт явуулах эрхээ авахаар хөөцөлдөж байгаа. Шинжээч эмчийн ажил маш хүнд мэргэжил шүү дээ.

- Мэдээж гэмт хэргийн улмаас нас барсан иргэнийг заавал задлан шинжилгээнд оруулдаг. Тэгэхээр өмхийрч, ялзарсан цогцостой эмч нар зөндөө л таардаг байх.  Тэдний эрүүл мэндийг хэрхэн хамгаалдаг юм бэ?

- Эмч нарынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс нөмрөг, бээлий зэргийг байнга авч өгдөг. Мөн агааржуулалтын системтэй болох эмч нараа вакцинжуулах гээд ажлуудыг хийж л байна. Гэвч асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй л байна. 

- Хэн болох нь танигдахгүй цогцост таниулах ажиллагаа хийхэд ихээхэн хүндрэл гардаг байх?

- Тийм. Ялангуяа сүүлийн үед хэн болох нь тодорхойгүй, эзэнгүй цогцос олдох хэрэг их гарч байна. Энд тэндэхийн траншейд амьдардаг, гэр оронгүй, бүртгэлгүй иргэд олон. Энэ хүмүүс нас барсан тохиолдолд манай шүүх эмнэлгийн хэлтэст авчраад үзлэг шинжилгээ хийж нас барсан шалтгааныг тогтоодог.

- Ар гэрийнхэн нь олдоогүй цогцсыг яадаг юм бэ?

- Ар гэрийнхэн нь олдоогүй тохиолдолд манай ажилтнууд цогцсыг оршуулдаг. Мөн эзэнгүй цогцсын сан гэж бүрдүүлдэг. Карт нээж зургийг нь аваад, содон тэмдгийг бичиж архивладаг.

- Сүүлийн үед задлан шинжилгээний хариу худлаа гарсан хэмээн заргалдах хэрэг их гарах болсон. Энэ талаар та юу гэж бодож байна?

- Энэ асуудлыг зогсоомоор байна. Шинэ баримт, шинэ зүйл гарч ирвэл л шинжилж болдог. Түүнээс биш анх хийсэн шинжилгээг прокурор, өмгөөлөгч хоёр үгүйсгээд байх нь утгагүй. Давтан шинжилгээг хийх тусам будлиан гарах магадлал өндөр. Гэхдээ лабораторийн шинжилгээ эсвэл гарын хээний шинжилгээ хийсэн байхад хэн ч маргадаггүй. Үүнтэй адил ДНК, цусны, химийн шинжилгээг хүлээн зөвшөөрөх ёстой. Гэмтлийн зэрэг ч ялгаагүй журмыг нь батлаад өгчихсөн. Жишээ нь тэдэн хавирга хугарвал хүнд гэмтэл, хавирга хугараагүй зөөлөн эдийн гэмтэл бол хөнгөн гээд заачихсан. Гэтэл маргаад л байдаг.

- Шүүх хурал дээр ч шүүхийн шинжилгээний хариутай маргалдах тохиолдол байдаг?

- Хуучин хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын үед гэрчийн мэдүүлгээр хэргийг хүлээлгэдэг байсан. Одоо үүнийг болиулж гарцаагүй шинжлэх ухааны үндэслэлтэй нотлох баримтаар шийддэг болсон. Гадны оронд шинжээч эмч, хими физик биологийн лабораторийн шинжээч нар ихэвчлэн олон жил ажилласан дадлага туршлагатай доктор, профессорууд байдаг. Тиймээс маргах асуудал гардаггүй. Гэтэл эсрэгээрээ шүүх эмнэлгийн дүгнэлтийг буруу гээд заргалдаад байдаг. Тиймээс шинжээч нарын мэдлэг ур чадварыг ахиулах, давтан сургах, техникийн шинэчлэл хийх  асуудалд түлхүү анхаарна. Болж өгвөл эрдмийн зэрэг хамгаалуулж, олон улсын зэрэгтэй шинжээч, эрдэмтэд болгомоор байна. Ер нь шүүхийн шинжилгээний хариутай маргадаг асуудлыг нэг мөсөн зогсоомоор байна.

- Саяхан нэг хэрэгтэнг аман зургаар нь хайгаад байсан. Ер нь аман зургаар хайгаад хэрэгтэнтэй таарах магадлал хэр байдаг юм бол?

- Энэ салбар хөгжөөд 20 жил болсон. Энэ чиглэлээр маш сайн ажилладаг. Хоёр жилийн өмнө дур зураг бүтээх компьютерийн лаборатори байгуулсан. Монгол хүмүүсийн төрх Европын иргэнээс өөр. Бид өөрийн орны төрхтэй хүмүүсийн зураг оруулдаг. Тэндээс нь нүд хамрыг татаж авдаг. Зөвхөн дүр зураг гаргахдаа биш. Ялангуяа, эзэнгүй цогцосны гавлаар адилтгал хийгээд эрэгтэй, эмэгтэй хүнийг таньж болдог. Мөн гавлын яс давхцуулаад тухайн хүн мөн эсэхийг мэдэж болж байгаа. Энэ жил лабораторидаа хэд хэдэн багаж нэмж авна.  Ирэх жилийн эхний хагаст нэлээд ололттой болно гэж бодож байна.

- Танай байгууллагыг хуурамчаар үйлдсэн гарын хээ, гарын үсгийг илрүүлдэг гэж дуулсан?

- Манайх гарын үсгээс гадна хуурамч мөнгөн дэвсгэрт, хуурамч бичиг баримтыг ч давхар шинжилдэг. Сүүлийн үед бусдын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, арван жилийн сургуулийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, жолооны хуурамчаар үйлдэх тохиолдол гарч байна. Энэ бүхнийг Швейцарийн шинэ төхөөрөмжийн тусламжтайгаар дор нь илрүүлж байгаа. Хуурамч юань, ам.долларыг сэвгүй шахам хийж байна. Энэ нь мөнгө тоолдог машинаар торохгүй гарчихдаг юм билээ. Энэ бүгдийг манайх мэргэжлийн түвшинд илрүүлдэг.
- Ярилцсанд баярлалаа.
Б.Чимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • batbaatar (202.126.89.161)
    iluu ih medeelel hergtei bna
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
  • Алтанхишигт (202.170.83.202)
    Ер нь шүүхийн шинжилгээний хариутай маргадаг асуудлыг нэг мөсөн зогсоомоор байна гэж Алтанхишиг даргатан ярьжээ Танай шүүх эмнэлэг ёстой арай хэтэрхий худал дүгнэлт гаргадаг шүү дээ тэрэнтэй маргах ёсгүй юу Эхлээд танай байгууллага дүгнэлтийг үнэн зөв гаргадаг болчих тэгээд энэ зүйлээ ярь Саяхан танай шүүх эмнэлгийн дэд дарга энхбаяр нийт 845 дүгнэлт гаргаснаас 11 дүгнэлт буруу гарсан гэж ярьсан байна лээ энэ мэтчилэн 11-ээр тогтохгүй танайх буруу дүгнэлт гаргадаг Шүүх эмнэлгийн дарга Дагиймаа Ариунзул гэх мэтчилэн буруу дүгнэлт гаргаж гаршихсан улсуудаа эхлээд зайлуулах хэрэгтэй
    2012 оны 01 сарын 27 | Хариулах
  • ulaanaa (124.158.75.10)
    yag shdee zarin tohioldold margahas zailshgui enemuu hed chin hudlaa hun gutgeed muusain amitad
    2012 оны 01 сарын 19 | Хариулах
  • zoloo (124.158.75.10)
    tiishdee shuuhiin shinjilgeenii hariutai hen ch margah hereggui
    2012 оны 01 сарын 19 | Хариулах
  • oyu (124.158.75.10)
    Ялангуяа эзэнгүй цогцосны гавлаар адилтгал хийгээд эрэгтэй эмэгтэй хүнийг таньж болдог sonin iin te surhiii surhiii
    2012 оны 01 сарын 19 | Хариулах
  • naraa (124.158.75.10)
    tanai baiguullagiin hamt olon amjilt
    2012 оны 01 сарын 19 | Хариулах
  • unshigch (124.158.75.10)
    bas l hetsuu ajil yum daaa
    2012 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    Манайх гарын үсгээс гадна хуурамч мөнгөн дэвсгэрт хуурамч бичиг баримтыг ч давхар шинжилдэг
    2012 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    Манайх гарын үсгээс гадна хуурамч мөнгөн дэвсгэрт хуурамч бичиг баримтыг ч давхар шинжилдэг
    2012 оны 01 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    7 цаг 37 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 46 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    17 цаг 43 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК