Өмнийн говийн
нутагт үйл ажиллагаа явуулдаг ОюуТолгойг түшиглэн 3000 айлын орон сууц барих
асуудлыг засгийн газар өчигдөрийн хуралдаанаараа шийдсэн. Энэ нь 1-р хорооллын
есөн давхар 10 байртай тэнцэхүйц хороолол барина гэсэн үг юм. Тус хороололд сургууль,
цэцэрлэг, соёл амралтын хүрээлэн гээд бүх зүйл байх юм байна. Эрдэнэт шиг томоохон хот байгуулах энэ төслийг
хэрэгжүүлэхэд 100 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Барилгын
ажлыг 100 хувь төрийн өмчит “Эрдэнэс Оюутолгой” ХХК болон “Айвенхоу майнз” “Рио
Тинто” компани хамтран хийж гүйцэтгэх юм байна. Хотхоныг барьж эхлэхээр нарийвчласан
судалгаа явуулж байна хэмээн “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал Д.Батбаатар ярьж
байна.
Т.Хулан