УДЭТ нь Д.Цогнэмэхийн
“Тэнгэрийн хүү” Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” зэрэг урын сан дахь орчин үеийн
шилдэг жүжгүүдээ үзэгч олондоо хүргэсэн бол ирэх амралтын өдөр буюу 21, 22-нд
В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийг тоглохоор бэлтгэж байна. Мөн
оюутан сурагчдын амралтанд зориулан А.Толстойн “Алтантүлхүүр” Г.Х. Андерсоны “Лусын
дагина” зэрэг хүүхдийн сонгодог жүжгийг тавихаар болжээ. УДЭТ нь ням гариг
бүрийг “Гэр бүлийн өдөр” болгож жүжгийн үнээ 20 хувь, өндөр
настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрсөн өдрийн эзэд, мэргэжлийн сургуулийн
оюутанууд болон хамт
олонд 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Жүжгийн тасалбарын үнэ
5000-20000 үнэтэй борлуулагдаж байна.
Т.Хулан