МАХН-ын
ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал зарим гишүүдийн хамт УИХ-ын дарга
Д.Дэмбэрэлд хандан УИХ-ыг тараах албан шаардлага өгөхөөр зэхэж байна.

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал зарим гишүүдийн хамт УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хандан УИХ-ыг тараах албан шаардлага өгөхөөр зэхэж байна. Тэд УИХ-ын сонгуулийн тухай хууль шударга бус, зөвхөн одоогийн 76 гишүүнийг эргүүлж гаргаж ирэх хууль болсон гэж үзэж байгаа юм. Мөн УИХ-ын гишүүд улсын төсвөөс гурав, гурван тэрбум төгрөг суулгаж аваад түүгээрээ сонгогчдыг хахуульдах маягаар ашиглаж байгаа. Тэдэнтэй УИХ-ын сонгуульд бусад нам, хүчин, шинээр нэр дэвших хүмүүс өрсөлдөхөд маш хэцүү болсон гэсэн үндэслэлээр энэ шаардлагыг тавьж байгаа аж. МАХН-ын гишүүд энэ шаардлагыг журмын дагуу УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржид өгөх юм байна.