“Камертон 2” шоуны шалгууруудтай танилцна уу

“Камертон 2” шоунд оролцохоор бэлтгэлээ зэхэж байгаа залууст шоуны үе шатуудыг танилцуулж байна.
1-р шат Амьдаар дуулах
Оролцогч та 1-р шатанд дуулах дуугаа сонгохдоо Камертон хамтлагийн дуунаас сонгохгүй байж болно. Өөрийнхөө хоолойны өнгөнд тохирсон, хамгийн сайн дуулж чадах дуугаа хөгжимгүй амьдаар дуулна.
2-р шат Видео шалгаруулалт
Оролцогчид 2-р шатанд өөрсдийн бэлтгэж ирсэн видео бичлэгийг шүүгчдэд өгөх бөгөөд шүүгчид оролцогчийн хувцаслалт, дүр төрх, биеэ авч явах байдал, дуу бүжгийн мэдрэмж, камерьтай харьцах чадвар зэргийг харгалзан дараагийн шатанд тэнцэх эсэхийг шийднэ.
Жич: Оролцогч видео бичлэгийг өөрөө бэлтгэж ирэх боломжгүй бол телевизээс тусламж авч болно.
3-р шат Фонограмтай дуулах
“В production” Камертон хамтлагийн дууны фонограмыг бэлтгэж өгөх бөгөөд оролцогчид өөрийн хүссэн дууны фонограмыг сонгон бэлтгэж 3-р шатны шалгаруулалтанд орно.
4-р шат Амьд хөгжимтэй дуулах
Шоуг зохион байгуулагчдын зүгээс бэлтгэж өгсөн амьд хөгжмийн хамтлагтай Камертон хамтлагийн дуунаас дуулах бөгөөд оролцогчийн амьд хөгжимтэй зохицож дуулах ур чадвар, сонсгол, мэдрэмж, тайзан дээр биеэ авч явах чадварыг үнэлэн шүүгчид дараагийн шатанд тэнцүүлнэ.
5-р шат Амьдрах
“Камертон 2” шоу нэвтрүүлгээс шалгарсан шилдэг 16 оролцогч нэг гэрт 14 хоног амьдарна. Энэ хугацаанд хамтлагийн гишүүдийг сонгон шалгаруулна. Гол шалгуур нь дуулах ур чадвараас гадна он удаан жилийн турш хамтдаа байж бие биенийгээ ойлгох чадвартай эсэх хувь хүний хүмүүжил, эв нэгдэл, эрч хүч, ёс суртахуун зэргийг харгалзана үзэх юм байна. Мөн оролцогчдын ур чадварыг хөгжүүлэх бүхий л тал дээр нь анхаарах гэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 96280022, 96290022 дугаараас лавлаарай.
Т.Энхэлээ