Монгол судлал мэдэгдэхүйц саарч, судлаачдын тоо цөөрч, тасалдахад
хүрээд байгаа учир Ц.Элбэгдорж зарлиг гарган “Монгол судлалыг дэмжих
сан” байгуулахаар боллоо. Тэрбээр энэ зарлигтаа Монгол судлалыг хөрөнгө
санхүү, судалгааг идэвхжүүлэх, залуу судлаачийг урамшуулах зорилгоор уг
санг байгуулахаа дурджээ.

Монгол судлал мэдэгдэхүйц саарч, судлаачдын тоо цөөрч, тасалдахад хүрээд байгаа учир Ц.Элбэгдорж зарлиг гарган “Монгол судлалыг дэмжих сан” байгуулахаар боллоо. Тэрбээр энэ зарлигтаа Монгол судлалыг хөрөнгө санхүү, судалгааг идэвхжүүлэх, залуу судлаачийг урамшуулах зорилгоор уг санг байгуулахаа дурджээ. Монгол судлалыг дэмжиж, үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэлхийд сурталчлах зорилготой санг байгуулах үүргийг Засгийн газарт чиглэл болгосон байна. Түүнчлэн гадаадын судлаачийг бэлтгэх, мэргэшүүлэхийн тулд ШУА-ын дэргэд сургалт, судалгааны ажил явуулахыг зөвлөжээ.
Ерөнхийлөгч өнгөрсөн онд Улаанбаатар хотод болсон Олон улсын монголч эрдэмтдийн 10 дугаар их хуралд үг хэлсэн. Тэр үед Ц.Элбэгдорж уг санг байгуулах саналаа дэвшүүлж байжээ. Сан байгуулагдсанаар даяаршиж буй дэлхий ертөнцөд монголын түүх, үндэсний соёлын баялаг өв санг системтэй судалж, нээн илрүүлэх, баталгаажуулах, судалгааны эргэлтэд орно гэж төрийн тэргүүн үзсэн байна.