Ардчилсан намын дарга нэг тэрбумын үнэ хүрэхгүй гэж гишүүн Х.Баттулга
твиттер хуудсандаа бичжээ. Нэгэн мэдээллийн хэрэгслээр Н.Алтанхуягийг
унагахын тулд төдий хэмжээний мөнгөөр явуулга хийж байгаа тухай дурдсан
байна. Үүнийг Х.Баттулга гишүүнд мэдэгдтэл “Тиймэрхүү юмыг өөрсдөө л
зохиож бичүүлдэг юм шиг байгаа юм, зайлуул” хэмээн хариулжээ.

Ардчилсан намын дарга нэг тэрбумын үнэ хүрэхгүй гэж гишүүн Х.Баттулга твиттер хуудсандаа бичжээ. Нэгэн мэдээллийн хэрэгслээр Н.Алтанхуягийг унагахын тулд төдий хэмжээний мөнгөөр явуулга хийж байгаа тухай дурдсан байна. Үүнийг Х.Баттулга гишүүнд мэдэгдтэл “Тиймэрхүү юмыг өөрсдөө л зохиож бичүүлдэг юм шиг байгаа юм, зайлуул” хэмээн хариулжээ.
ҮЗХ-ны хуралдаанаар намын даргаа эсэргүүцэж байгаагаа хүчтэй илэрхийлж байсан Х.Баттулгын “бухимдал” одоо ч гараагүй бололтой. Индэрийн ард гарч ирээд “Зоригтой бай” гэж хэлчихээд өөрөө жинхэнэ зоригтой байж Н.Алтанхуягийг нэрээр нь дуудан, буруушааж байсан билээ.
Б.Ганбилэг