С.Батболд сайдын Засгийн газрын бүрэлдэхүүнд шинээр орж ирж байгаа
зургаан сайдын талаар бид уншигчдаасаа асуусан юм. "Шинээр томилогдож
байгаа сайд нарыг та хэрхэн дүгнэж байна вэ?" гэсэн асуултаар бид
иргэдийн байр суурийг тандлаа. Энэ удаагийн санал асуулгад 516 хүн
оролцсон.

С.Батболд сайдын Засгийн газрын бүрэлдэхүүнд шинээр орж ирж байгаа зургаан сайдын талаар бид уншигчдаасаа асуусан юм. "Шинээр томилогдож байгаа сайд нарыг та хэрхэн дүгнэж байна вэ?" гэсэн асуултаар бид иргэдийн байр суурийг тандлаа. Энэ удаагийн санал асуулгад 516 хүн оролцсон. Тэдний дийлэнх/34 хувь/ буюу 176 нь "Огт таалагдаагүй. АН-ын сайд нар илүү байж" гэсэн хариултыг сонгожээ. Дараа нь 26.3 хувь буюу 136 нь "МАН сонгуульд явахгүй гэсэн хүмүүсээ оруулсан нь үнэн байх" гэж хариулсан байна. Нийт оролцогчдын 24.3 хувь буюу 124 хүн "Боломжийн бор шувуунууд байсан" гэдэг хариултыг сонгон, саналаа өгчээ. Үлдсэн 15.4 хувь буюу 80 хүн нь "Мэдэхгүй" эсвэл "Надад хамаагүй" гэсэн хариултыг нь сонгожээ.
Бидний явуулж буй санал асуулгаар иргэдийн үнэн байр суурийг илэрхийлэх боломжтой учир та нэг удаа ч гэсэн саналаа нэмэрлээрэй.