2010 оны Лондонгийн Олимпийн тоглолтуудын үеэр болон тэдгээрийн өмнөх бэлтгэл, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө Английн Кент Гүнгийн гал тэрэгнээс олджээ. Түүнийг хуулийн байгууллагын нэгэн ажилтан галт тэргэнд орхиж буусан ба нэгэн зорчигч олж хэвлэлийхэнд өгчээ.

2010 оны Лондонгийн Олимпийн тоглолтуудын үеэр болон тэдгээрийн өмнөх бэлтгэл, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө Английн Кент Гүнгийн галт тэрэгнээс олджээ. Түүнийг хуулийн байгууллагын нэгэн ажилтан галт тэргэнд орхиж буусан ба нэгэн зорчигч олж хэвлэлийхэнд өгчээ. Тус хавтаст олимпийн тоглолтууд явагдах объектуудын аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг тодорхой заасан байв. Мөн терроризмын эсрэг явуулах ажиллагааг хэлэлцсэн өндөр хэмжээний нууцлалтай хурлын протокол, цагдаагийн дээд албан тушаалтай хүмүүсийн нэрсийн жагсаалт, утасны дугаар зэрэг байжээ. Энэ тухай Английн сонингуудаар “Олимпийн шившиг” нэртэй материалууд нийтлэгдсэн байна.
Б.Ням