Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэдээс 864 мэдээ, мэдээлэл ирүүлсэнээс гэмт хэргийн шинжтэй 44 үйлдлийг бүртгэгдсэн байна. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 39 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон илрүүлжээ. Уг хоногт хулгайлах 11, танхайрах дөрөв, дээрэмдэх хоёр хэрэг гарсан байна. Мөн зам тээврийн 34 гарч осол, 13 хүн гэмтсэн аж. Түүнчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 226 хүнийг эрүүлжүүлжээ.
Б.Чимэг