Өнгөрсөн шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн гудамжинд иргэн С-ийн таван ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатжээ.

Өнгөрсөн шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн гудамжинд иргэн С-ийн таван ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатжээ. Галын улмаас 35 настай эмэгтэй Т, таван сартай жирэмсэн 18 настай эмэгтэй Н нар түлэгдэж хүнд гэмтсэн байна. Мөн 14 настай эрэгтэй нэр нь тодорхой бус, 14 настай, эмэгтэй А нар галд өртөж нас барсан байжээ. Цогцсыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
Б.Чимэг