Өнгөрсөн шөнө 00.00 цагийн үед Баянгол дүүргийн зургадугаар хороонд байрлах “Тэмүүлэл” хүнсний дэлгүүрийг дээрэмджээ. Тус дэлгүүрийн худалдагч 22 настай эмэгтэй С-ийн найзтайгаа ажлаа хийж байхад нь 165-180 см өндөртэй, 20-23 насны үл таних дөрвөн залуу орж, хутга тулган айлган сүрдүүлсэн байна. Улмаар Соёмбо, Болор, Хар Чингис, Алтан буудай зэрэг архи нийт 24 ширхэг, Кент тамхи арван ширхэг, “Нокиа” гар утас болон 16,000 төгрөг зэрэг эд зүйлийг дээрэмдэн авч зугтаажээ. Тэднийг цагдаагийн байгуулллагаас эрэн сурвалжилж байна.
Б.Чимэг