Өнөөдөр Баянхонгор аймгийн өндөр настан Л.Дэнсмаа хилс хэрэгт унасан хүүгийнхээ эрхийн төлөө Ерөнхийлөгч болон Ерөнхий шүүгчид ха

Учир нь түүний хүү Т.Төрбат нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор суманд байдаг найз М.Соронзонгомбын гэрт найз Ж.Мөнх-Эрдэнэ, Г.Бадамсэрээжид нартай маргалдсан байна. Улмаар хоорондоо зодолдож, Т.Төрбатын биед 18 ширхэг гэмтэл буюу хүндэвтэр гэмтэл, Ж.Мөнх-Эрдэнийн биед зургаан ширхэг гэмтэл буюу хөнгөн гэмтэл учирчээ. Тиймээс Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтсээс тэдэнд тус өдрөөс гурван хоногийн дараа эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дүгээр зүйлийн 98.2-т зааснаар “Ж.Мөнх-Эрдэнэ, М.Соронзонгомбо нар хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн иргэн Т.Төрбатыг бүлэглэн зодож, хүндэвтэр гэмтэл учруулсан” хэмээжээ. Гэтэл эцэс сүүлдээ хөнгөн бэртсэн Ж.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дүгээр зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар нэг жил таван сар хорих хугацаагаар, харин хүнд бэртэл авсан Т.Төрбатыг 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар гурван жил, дөрвөн сар, тав хоногоор хорих ялаар шийтгэсэн байна.
Б.Чимэг