Өнөөдөр нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн
байгууллагуудад нийт долоон машиныг хүлээлгэн өглөө. Тухайлбал,
Нийслэлийн яаралтай тусламжийн төвд хоёр автомашин, Хөвсгөл аймгийн
нэгдсэн эмнэлэг, Шастины төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний
төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Анагаах ухааны хүрээлэн зэрэг
байгууллагад тус бүр нэг

Өнөөдөр нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад нийт долоон машиныг хүлээлгэн өглөө. Тухайлбал, Нийслэлийн яаралтай тусламжийн төвд хоёр автомашин, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг, Шастины төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Анагаах ухааны хүрээлэн зэрэг байгууллагад тус бүр нэг автомашин гардуулж байна. Эдгээр машин нь эмнэлгийн яаралтай тусламжийг газар дээр нь үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон зориулалтын машин юм. Автомашиныг эмнэлгүүдийн төлөөлөлд ЭМЯ дээр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа гардуулан өглөө. Эрүүл мэндийн сайдын 2011 оны 448 тоот тушаалаар улсын төсвийн хөрөнгөөр
клиникийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд 33 сая төгрөгийн үнэтэй
HYUNDAI TUCSON, 39 сая төгрөгийн үнэтэй HYUNDAI H-1 Starix маркын
машин олгохоор болсон. Эдгээрээс гурван Tucson, дөрвөн Starix эзэндээ очлоо. Машинуудын гэрэл зургийг
эндээс үзнэ үү.
Б.Ганбилэг