Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд орших 69 дүгээр байрны гаднаас нас барсан хүний цогцос олджээ. Хэргийн газарт цагдаагийн байгууллагаас шалгалт хийхэд, уг байрны оршин суугч 50 настай эмэгтэй С цайныхаа дээжийг өргөх гэж байгаад тагтан дээрээс унаж амиа алдсан байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг