Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил энэ жил нэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн.

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил энэ жил нэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Өнгөрсөн жилүүдийн хувьд 2 дугаар сарын нэгэнд эхэлж байсан ч замын сангийн хөрөнгийг эрт төвлөрүүлж, энэ хөрөнгөөр зам засвар, хорооллын дундах замыг өргөтгөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг түргэн дуусгах үүднээс ийнхүү нэг сарын өмнөөс эхлүүлжээ. Одоогийн байдлаар 2000 гаруй хүн татвараа төлөөд байгаа бөгөөд замын санд 92.5 сая төгрөгийг бүрдүүлээд байгаа юм байна. Энэ жилийн хувьд нийтдээ 12 тэрбум төгрөг бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Татвар төлөхдөө авч очих материал:
- Иргэний үнэмлэх
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
- Татвар төлөгчийн гэрчилгээ
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй жагсаалт
- Албан татвар төлсөн баримт бичиг
- Хасалт хийх тээврийн хэрэгслийн жагсаалт /албан бичгээр/
Мөн Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн төрлөөс нь шалтгаалж албан татварийн хэмжээ өөр өөр байх юм.
Б.Ням