Засгийн газрын шинэ зураан сайдыг томилох асуудлаар ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд Сү.Батболдтой зөвшилцсөн билээ. Өчигдөр ерөнхийлөгч хуучин болон шинэ сайд нарыг өрөөндөө дуудан ширүүн шүүмжилсэн. Гэсэн ч тэрбээр МАН-ын даргын санал болгосон зургаан гишүүнийг сайдаар томилохыг зөвшөөрсөн бичгийг өчигдөр орой Засгийн газар хүргүүлсэн байна. Уг бичит сайд нарын томилгоог Үндсэн хуулийн дагуу явуулна уу гэсэн байжээ. Тиймээс гацаанд орох нь хэмээн яригдаж байсан шинэ сайд нарын томилгоо удахгүй байнгын хороо, УИХ-ын чуулганаар орох магадлалтай болоод байна.