
Хоёр жил яригдсан Халамжийн тухай хууль батлагдлаа. Хүний хөгжид сангаас олгох буй 21 мянган төгрөг өгөх хугацаа зургадугаар сарын 25-нд дуусч байгаа тул түүнийг залгаад энэ хууль долдугаар сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Урьд нь хэрэгжиж байсан заалтууд дээр нэлээн хэдэн шинэ заалт нэмэгджээ. Тухайлбал амжиргааны түвшнээс доогуур амьдралтай өрхийн 18-наас дээш настай гишүүнд сар бүр 7000 төгрөг, хүүхдэд 10 000 төгрөг өгөхөөр болсон. Мөн 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд улиралд нэг удаа олгодог байсан мөнгийг сар бүр болгожээ. Мөн орон гэргүй болон хорих ангиас чөлөөлөгдсөн иргэдэд гэр өгөхөөр болсон байна. УИХ-ын гишүүн Д.Очирбатын хэлснээр халамжий хавтгайруулахгүйн тулд халамж авах ёстой хүмүүс тавигдах шаардлагыг нарийвчилж, тодорхой болгосон байна. Тиймээс нэг хүн олон халамж авах давхардал буурсан гэв. Хамгийн сүүлийн тооцоогоор Монгол улсын 1.6 сая иргэн ямар нэгэн хэмжээгээр халамжийн үйлчилгээ авдаг гэсэн тоо гарчээ. Тиймээс халамж авах шаардлаггүй хүмүүсийг хасвал татварын мөнө хүрэх ёстой эзэндээ очих боломж бүрдэж байгаа гэсэн юм.