Дуучин Д.Отгонжаргал сонгодог үдшийг амилуулна

Улсын филармонийн гоцлол дуучин, “Voice” хамтлагийн гишүүн Д.Отгонжаргал анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Ирэх сарын 11-нд УДЭТ-т болох тус тоглолтод дэлхийн сонгодгоос гадна манай улсын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээлүүд дуулагдах аж аж. Дуучин бүсгүй “Хязгааргүй” моно оперо жүжгийн гол дүрд тоглосон бол одоо дэлгэцийн бүтээлд хүч үзэж, Ану хатны дүрийг бүтээхээр бэлдэж байна.