Сурагчдын амралтад зориулж Үндэсний соёл амралтын хүрээлэн тусгай хөтөлбөр гаргажээ

ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт эхлээд байгаа билээ. Сурагчдад зориулж Үндэсний соёл амралтын хүрээлэн олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал бага ангийн сурагчдад ҮСАХ-гийнхэн тусгай автобусаараа үйлчлэх юм байна. Сурагчид Бонгын ертөнцийн 10 гаруй төрлийн тоглоомоор хоорондоо өрсөлдөн тоглохоос гадна автомат тоглоомоор тоглох боломжтой. Бага ангийханд зориулж ҮСАХ-гийнхний зүгээс үдийн хоол бэлдсэн байна. Дөрвөн цаг үргэлжлэх энэхүү аяллын үнэ 10 мянган төгрөгийн үнэтэй. Харин дунд болон ахлах ангийнханд зориулж «Аз жаргалын гулгалт» хөтөлбөрийг гаргажээ. Анги хамт олноороо болон найз нөхдийн хамт ирж паркийн мөсөн гулгуурын талбай дээр гулгасан хүүхдүүдийн дунд олон төрлийн хөгжөөнт тоглоом зохионо гэдгийг паркийнхан хэлж байна. «Ур чадвараа шалгацгаая», «Хамгийн хурдан гулгагч хэн бэ?», «Хэний баг хамгийн чадварлаг вэ?», «Уран гулгалтын тэмцээн» зэрэг уралдаанд амжилттай оролцсоноор бэлэг гардаж авах боломжтой юм байна.
Т.Хулан