ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар өнөөдөр УИХ-д АН-ын сайд нарыг чөлөөлөх бичгийг өргөн барилаа.Тиймээс энэ асуудлыг маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж санал хураан АН-ын зургаан сайдыг ажлаас нь албан ёсоор чөлөөлөх юм.

ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар өнөөдөр УИХ-д АН-ын сайд нарыг чөлөөлөх бичгийг өргөн барилаа. Үдийн үед хуралдсан МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд ийм шийдвэр гаргасан бололтой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр орой Өмнөговь аймаг руу томилолтоор явахаасаа өмнө хуулийн дагуу АН-ын сайд нарыг ажлаас нь чөлөөлөхийг зөвшөөрсөн бичгийг Засгийн газарт явуулсан билээ. Тиймээс энэ асуудлыг маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж санал хураан АН-ын зургаан сайдыг ажлаас нь албан ёсоор чөлөөлөх юм. Харин МАН-аас нэрийг нь дэвшүүлсэн шинэ сайд нарыг дараагийн долоо хоногт томилохоор болсон байна. Шүүмжлэл дагуулаад байгаа сайдад нэр дэвшигчдийг солих тухай асуудал одоогоор яригдаагүй тул энэ бүрэлдэхүүнээр нь томилох магадлал өндөр байгаа юм.
Б.Баяр