
Өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд тэднийг төрийн өмчийг хувьдаа завшсан хэмээн Хан-Уул дүүргийн шүүхээс 3.6 жилийн ял оноосон билээ. Эрүүгийн хуулийн 263.2, 150.3 гэсэн зүйл ангиар ялласан ч Өршөөлийн тухай хуульд хамруулан сулласан юм. Гэвч П.Даш анхан шатны шүүхийн шийдвэрийг “Хуульд нийцээгүй, би улсын хөрөнгө мөнгө хувьдаа завшаагүй. Хэрэг хийгээгүй байхад ял оноосон. Өршөөлийн хуульд хамруулсан хэргээ заавал цагаатгуулна. Нэр төрөө сэргээлгэнэ” гэж үзэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан. Түүний гомдлыг өнгөрсөн арванхоёрдугаар сард Нийслэлийн шүүхэд хэлэлцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон юм. Ингэснээр түүний хэргийг нэмэлт мөрдөн байцаалт явуулалгүйгээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон байна. Гэхдээ хэргийг өмнө нь шийдсэн Хан-Уул дүүргийн шүүхэд бус Чингэлтэй дүүргийн шүүхэд шийдвэрлүүлэхээр харьяаллыг нь өөрчилсөн билээ.
Б.Чимэг