Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар ажлаасаа гарах өргөдлөө өгснөөс үүдэж томоохон тендерүүд зогсоход хүрчээ. Улаанбаатар хотын цахилгаан, дулааныг бүрэн хангах V ДЦС-ын тендерт 11 компани оролцож, эцсийн байдлаар зургаан оролцогчийн нэр байдлаар тодорсон байгаа. Гэвч ТӨХ даргагүй байгаа учраас зургаан оролцогчийн нэрийг УИХ-д өргөн барих боломжгүй болжээ. Эдгээр зургаан оролцогчийн дөрөв нь гадны төлөөлөл байгаа аж. Дээрх зургаан компанийн нэрийг УИХ-д өргөн бариагүй байгаагаас тендерийн хоёрдугаар үе шат эхлэх хугацаа хойшилсоор байна. Түүнчлэн V ДЦС-аас гадна Дорнодын ДЦС барих тендер ч тодорхойгүй хэвээр үлдлээ.