Засгийн газраас
иргэн бүрт өгч буй “Хүний хөгжил сан”-гийн 21 мянган төгрөгийг олгох хуулийн
хугацаа ирэх долдугаар сард дуусна. Хоёр он дамжсан их тооцооноос болж хүний
хөгжил сангийн мөнгийг иргэдэд өнөөдрийг хүртэл олгоогүй байсан билээ. Харин
өнөөдрөөс эхлэн нийслэлийн иргэдэд “Капитал”, “Хадгаламж” банкны салбараар
дамжуулж 21 мянган төгрөгийг нь олгохоор болжээ. Сангийн яамнаас мөнгийг
шилжүүлээгүй учраас төрийн сангаас орон нутгийн банкууд руу мөнгө хуваарилаагүй
байгаа. Тиймээс хөдөө, орон нутгийн иргэд ирэх долоо хоногт “Хүний хөгжил сан”-ийн
мөнгөө авах боломжтой. Зургадугаар сард 23 мянган төгрөгийн сүүлийн олголт
хийнэ” гэлээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)