Америкийн зартай дээрэмчид болох Бонни Паркер, Клайд Берроу нарын хэрэглэж байсан зэвсгийг Канзас-Ситигийн дуудлага худалдаан дээр 210 мянган доллароор зарсан тухай өнөөдөр “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Америкийн зартай дээрэмчид болох Бонни Паркер, Клайд Берроу нарын хэрэглэж байсан зэвсгийг Канзас-Ситигийн дуудлага худалдаан дээр 210 мянган доллароор зарсан тухай өнөөдөр “Ройтерс” агентлаг мэдээллээ. Томпсоны гар буу пулеметийг 130 мянгаар, Винчестерийн винтов бууг 80 мянган доллароор тус тус зарсан байна. 1933 оны 4-р сарын 13-нд Миссури мужийн Жоплин хотын ойролцоо болсон буудалцааны дараа цагдаагийнхан энэ буунуудыг хурааж авсан билээ. Тэр үед цагдаагийнхан Бонни, Клайд нарын үүрийг дайрсан боловч тэд хүнд зэвсгээ хаяаад зугтаж амжсан юм. Энэ буудалцааны үеэр хоёр цагдаа алдагдсан байна. Мөрдөн байцаалтын холбооны албаны ажилтан жилийн дараа тэднийг устгасан юм. Нэмж хэлэхэд 1967 онд Уоррен Битти, Фэй Данауэй нарын тоглосон “Бонни ба Клайд” гэдэг кино энэ хоёр дээрэмчдийн түүхийг алдаршуулсан билээ.
Б.Ням