Данти Ауталло гэдэг нэгэн эр уураг тархиныхаа голоор 7.6 см урттай
хадаас оруулчихсон байсныг хагалгаа хийлгэж амжилттай авахуулжээ. Америк
эр Мягмар гаригт хадаас “оруулсан” бөгөөд хагалгаа нь өнгөрсөн Баасан
гаригт болжээ. Тэрбээр толгойд нь хадаас байгааг өөрөө ч мэдээгүй байсан
гэнэ. Эмч нар рентген туяагаа зургийг нь авч, толгойд нь хадаас байгаа
зургийг авчирч өгөхөд Ауталло итгээгүй аж

Данти Ауталло гэдэг нэгэн эр уураг тархиныхаа голоор 7.6 см урттай хадаас оруулчихсон байсныг хагалгаа хийлгэж амжилттай авахуулжээ. Америк эр Мягмар гаригт хадаас “оруулсан” бөгөөд хагалгаа нь өнгөрсөн Баасан гаригт болжээ. Тэрбээр толгойд нь хадаас байгааг өөрөө ч мэдээгүй байсан гэнэ. Эмч нар рентген туяагаа зургийг нь авч, толгойд нь хадаас байгаа зургийг авчирч өгөхөд Ауталло итгээгүй аж. “Хөөе, энэ чинь эмч нарын наргиа юм уу, та нар надаар тоглоод байна уу” гэхэд эмч “Үгүй дээ, залуу минь. Чиний толгойд хадаас орчихож” гэжээ. 32 настай Ауталло гэрийнхээ гадна пин барьж байсан гэнэ. Тэгээд санамсаргүй хадаасны буугаа дарж, толгой руу нь хэн нэгэн цохих шиг болсон аж. Босоод хартал хэн ч байгаагүй бөгөөд буудсан хадаас чихнийх нь хажуугаар зөрсөн байх гэж боджээ. Ингээд гайхаж өнгөрсөн ч толгойгоо цэвэрлэтэл маш их өвдөж эхэлсэн байна.
Эмнэлгийн ажилтан Майк Миггао хагалгааны тухай хэлэхдээ толгойны ясыг нь хоёр газар нээсэн. Тэгээд хадаасыг авчихаад ясыг нь буцааж хийсэн, бас титан төмөр ч ашигласан гэлээ. Хагалгаа хоёр цаг үргэлжилжээ. Ауталло өөрийн хадаастай толгойны зургийг Фэйсбүүк хуудсандаа тавьж, хүмүүст "гайхуулсан" гэнэ.
