Москвагийн нисэхийн сургуулийн оюутнууд шинэ багаж зохион бүтээжээ. Түүгээр ханыг нэвт харах боломжтой юм байна. Радар нь цэргийн ажиллагааны үеээр туршилтанд орсон бөгөөд тун удахгуй тусгай албаныхны хэрэгцээнд очих ажээ. Терроризмын эсрэг ажиллагаа явуулах газарт алан хядагчдын байгаа байранд.

Хүний амьсгал, зүрхний цохилтыг мэдэрдэг радар дуунаас хурдан байх ёстой. Тэр нь судасны цохилтыг секундын триллион хувьтай тэнцэх урттайгаар дамжуулдаг аж. Локатор нь маш мэдрэмтгий. Тэгээд ямарч хөдөлгөөнийг маш нарийн мэдэрдэг. Ингэхдээ өөрөө хөдөлгөөнгүй байх ёстой юм. Индикатор дээр: хүн хаалганаас холдож, ойртож буй нь хагас метрийн өргөнтэй бетонон хана радио долгионд маш тунгалаг гарна. 10 метрийн өргөнтэй ч ямарч байсан саад болохгүй аж.
Оюутнууд индикаторын оронд дэлгэц суурилуулах гэж төлөвлөжээ. Энэ нь байлдаанд илүү үзэмжтэй ажээ. Одоо хүн хүртэл хэдий орчмын зай байгааг тодорхойлж болох нь. Харин хоёр дахь радарыг ашиглавал, тасалгаанд байгаа хүний байршлыг нарийн тодорхойлно. Радар нь байлдаанд ашиглагдаад авсан. Одоо оюутнуудын зорилго бол төхөөрөмжийн оврыг багасгахад оршиж байна.
Б.Ням