Нийслэлийн Зүүн салаанаас КТМСургууль хүртэл иргэдэд үйлчилдэг
байсан микро автобусны чиглэлийг 1-2 км нэмж сунгав. Баянзүрх дүүргийн
хоёр болон дөрөвдүгээр хорооны нийт 25 000 иргэн суудаг гэр хороолол руу
шинэ зам тавигдсан тул чиглэлийг шинэчилжээ. Хуучин буудлаасаа цааш 801
дүгээр цэргийн ангиар дайрч, “Хотол чуулган дэлгүүр” хүрч эцсийн
буудалд зогсохоор болсон байна.

Нийслэлийн Зүүн салаанаас КТМСургууль хүртэл иргэдэд үйлчилдэг байсан микро автобусны чиглэлийг 1-2 км нэмж сунгав. Баянзүрх дүүргийн хоёр болон дөрөвдүгээр хорооны нийт 25 000 иргэн суудаг гэр хороолол руу шинэ зам тавигдсан тул чиглэлийг шинэчилжээ. Хуучин буудлаасаа цааш 801 дүгээр цэргийн ангиар дайрч, “Хотол чуулган дэлгүүр” хүрч эцсийн буудалд зогсохоор болсон байна. Нийтийн тээврийн үйлчилгээний туслах чиглэл ТШ:9 буюу микро автобусны шинэ буудлыг өнөөдөр нээж байгаа гэнэ.
Тус хороодын иргэд, ялангуяа сургуулийн хүүхдүүд төв зам хүртэл алхаж яваад, автобусанд суудаг байжээ. Тиймээс албан ёсны үйлчилгээг иргэдэд хүргэхээр ийнхүү чиглэлийг нэмжээ. Одонт хоро-Зүүн салаа-Сансар-Хотол чуулган дэлгүүр гэсэн уг чиглэлд хоёр компаний нийт 26 микро автобус үйлчилнэ. Өглөөний 6:30-аас оройн 22:15 цаг хүртэл хоорондоо дөрвөн минутын хүлээлттэйгээр үйлчлэх хуваарьтай байдаг аж.