Энэ жил нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад нийт 435 тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон. Энэ мөнгөний багагүй хувь нь
зам засварын ажилд зориулагдах юм. Хотын дарга өнгөрсөн Бямба гаригт
энэ жил засварлах замуудын байдалтай танилцжээ. 2012 онд Яармагийн
гүүрнээс Нисэх хүртэлх зам 40 метр өргөнтэй,

Энэ жил нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад нийт 435 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон. Энэ мөнгөний багагүй хувь нь зам засварын ажилд зориулагдах юм. Хотын дарга өнгөрсөн Бямба гаригт энэ жил засварлах замуудын байдалтай танилцжээ. 2012 онд Яармагийн гүүрнээс Нисэх хүртэлх зам 40 метр өргөнтэй, 16,1 км урттай зам, Дэнжийн 1000-аас Зурагтын эцсийн автобусны буудал хүртэлх замыг бүрэн засварлах гэнэ. Зурагтын эцэс хүртэл шинээр тавигдах авто замын трасст 78 обьект орсон
учраас нүүлгэн шилжүүлэх, байршлыг нь өөрчлөх шаардлага тулгарч байна. Энэ онд уг замуудыг шинээр тавихаас гадна хотын хорооллууд доторх зам засварын ажил ч цөөнгүй төлөвлөжээ. Мөн Шалган бүртгэх товчоодыг нүүлгэн шилжүүлэх, шинэчлэх асуудал яригдаж байгаа бөгөөд энэ жил хоёр товчоог шинэчлэхээр болсон байна.