Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа¬, УЕПГ-ын хяналтын прокурор Т.Сүхбаатар нар “Долдугаар сарын 1”-ний гэх тодотголтой, цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа¬, УЕПГ-ын хяналтын прокурор Т.Сүхбаатар нар “Долдугаар сарын 1”-ний гэх тодотголтой, цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Б.Галдаа “Сүүлийн үед 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн эмх замбараагүй байдлыг албадан тараах ажиллагааны явцад галт зэвсгийн улмаас дөрвөн хүний амь нас хохирсон, зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон байгууллагын нэр бүхий дөрвөн албан тушаалтны хэргийн талаар нэг талыг барьсан мэдээлэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цөөнгүй гарах боллоо. Ялангуяа хэрэг шүүхэд шилжсэнээс хойш улам нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа нь нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх гэхээсээ илүүтэй шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй” хэмээн онцоллоо.
Б.Чимэг