МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатартай УИХ-ын дарга Д.Дэмбэрэл уулзаж,
жагсаалаа зогсоохыг хүслээ. 15 цагт эхэлсэн уг уулзалтаар УИХ-ын дарга
хэлэхдээ "Ер нь МҮЭ-ээс ийм байр суурьтай байгааг зөв гэж үзэж байна.
Гэхдээ одоо жагсаалаа зогсоо, 14 цагт ерөнхий сайдтай уулзаж асуудлаа
шийдэх хэрэгтэй" гэсэн юм. Тиймээс С.Ганбаатар Засгийн газрын
бүрэлдэхүүнтэй уулзаж, шийдэлд хүрэхээр боллоо.

МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатартай УИХ-ын дарга Д.Дэмбэрэл уулзаж, жагсаалаа зогсоохыг хүслээ. 15 цагт эхэлсэн уг уулзалтаар УИХ-ын дарга хэлэхдээ "Ер нь МҮЭ-ээс ийм байр суурьтай байгааг зөв гэж үзэж байна. Гэхдээ одоо жагсаалаа зогсоо, 14 цагт ерөнхий сайдтай уулзаж асуудлаа шийдэх хэрэгтэй" гэсэн юм. Тиймээс С.Ганбаатар Засгийн газрын бүрэлдэхүүнтэй уулзаж, шийдэлд хүрэхээр боллоо. Мөн Д.Дэмбэрэл дарга цаашид ийм асуудал гарвал УИХ-ын холбогдох байнгын хороогоор оруулж ирж байх хэрэгтэйг сануулсан юм. Энэ бүхний хариуд С.Ганбаатар "Бид ч ийм арга сонгохгүй байхыг хичээсэн, аль болох эвээр шийдэхийг эрмэлзэж байсан. 16 хоногийн турш анх удаа нааштайгаар хүлээн авч, уулзаж байгаа нь Д.Дэмбэрэл дарга та байлаа" гэлээ. Ингээд С.Батболд сайдтай хийх уулзалтыг товлож, яриагаа дуусгахын өмнө УИХ-ын дарга "Үнийн хөөрөгдлийг улстөржүүлэх ёсгүй, учир шалтгааныг нь тогтоох ёстой. Бүх механизм нь Засгийн газарт байдаг тул тэнд хандах хэрэгтэй" гэлээ.