Өнгөрсөн амралтын өдрөөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах Нарантуул захад танхайрсан буутай этгээдийг тус дүүргийн цагдаагийн ажилтнууд баривчлан саатуулжээ. Налайх дүүргийн хоёрдугаар хорооны иргэн 31 настай эрэгтэй С согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ОХУ-д үйлдвэрлэсэн “ТОЗ-8” маркийн калибрь бууг зургаан ширхэг сумны хамт авч явч байжээ. Түүнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулан, хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Тэрээр салсан эхнэр болох тус дүүргийн 24 дүгээр хорооны иргэн 32 настай Н-г хардсанаас ийнхүү танхайрсан аж.
Б.Чимэг